Илон Маск Теслагийн ерөнхий захирлын албан тушаалаа орхихоор бэлдэж байна
2022-11-17

Америкийн тэрбумтан Илон Маск Тесла компанийн ерөнхий захирлын албыг хаших хүнийг олжээ. Харин өөрөө Ерөнхий захирлын албан тушаалаа орхихоор шийдсэн гэж Тесла компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн Жеймс Мердок мэдэгдсэн байна. 

 

"Ноён Маск  Теслагийн ерөнхий захирлын албыг хашиж чадахуйц хүнээ сонгосон" хэмээн Мердок мэдэгджээ. Илон Маскийг хэн орлохоор болсон талаарх мэдээлэл хараахан гараагүй байна.

 

Илон Маск Твиттер олон нийтийн сүлжээг худалдан авч, бүрэн хяналтдаа оруулсан. Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, чухамхүү энэ төсөлд Илон Маск илүүтэй анхаарал хандуулахаар шийдсэн гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хаха саалийн үнээгээ хаяад дампуурсан жиргэдэг шувуугаа авч үлдэнэ хахахаха
2022-11-17