Малайзийн Боингийн сүйрэлд Оросын иргэдийг буруутган яллав
2022-11-18 07:58

Гаагийн шүүх Малайзийн агаарын тээврийн компанийн МН17 нислэг 2014 онд сүйрсэн хэрэгт холбогдуулан хэрэгт буруутай гурван хүнд ял оноожээ. Боинг 777 онгоц одоогоос найман жилийн тэртээ Амстердамаас Куала-Лумпур чиглэлд нислэг үйлдэж явахдаа сүйрч, 298 хүн амиа алдсан юм. 

 

Пүрэв гарагт болсон шүүх хурал дээр өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс Оросын хяналтад байсан, мөн Оросоос зэвсэг авсан гэж шүүх зарласан байна. Мөн Орос улс Донбасст байлдааны ажиллагаа явуулж, Донецк Ард Улсын үйлдлийг хянадаг байсан гэж шүүх тогтоосон байна.

 

2014 онд сүйрсэн энэ онгоцыг газраас буудаж сөнөөсөн гэдэг нь тогтоогдож байлаа. Улмаар 2019 онд хэрэгт холбоотой дөрвөн хүнийг онгоц зориудаар сөнөөсөн, санаатайгаар хүний аминд хүрсэн гэж ял тулгаж байв. Харин пүрэв гарагт болсон шүүх хурлаар хэрэгт холбоотой гурван хүнд ял оноолоо. Ял сонссон хүмүүсийн хоёр нь Оросын иргэд болох Игорь Гиркин, Сергей Дубинский бол нэг нь Украины иргэн Леонид Харченко аж. Тэднийг Гаагийн шүүхээс бүх насаар нь хорих ял оноосны дээр амиа алдсан хүмүүсийн ар гэрт 16 сая еврогийн нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шийдвэр гаргажээ.

 

Прокурорын үзэж байгаагаар Гиркин "Бук" зенит пуужингийн комплексийг Оросоос нийлүүлэх хүсэлт гаргасан, Дубинский тээвэрлэлтийг хариуцсан бол Пулатов, Харченко нар товлогдсон чиглэлээр комплексийг байршуулахад тусласан аж.  2019 онд буруутгагдаж байсан дөрөв дэх хүн болох ОХУ-ын иргэн Олег Пулатовыг цагаатгажээ. Гэхдээ энэ дөрвөн хүн дөрвүүлээ пуужин хөөргөхөд шууд оролцоогүй аж.

 

Оросын байр суурь 

 

Онгоцны осол пуужин харваснаас үүдэлтэй гэсэн дүгнэлт гарч, мөрдөн шалгалт явж байх үед Оросын эрх баригчид шалгах ажилд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэн, шалгалтын дүнг улс төржсөн хэмээн үзэж байлаа. Оросын албаны этгээдүүд төдийгүй төрийн хэвлэлүүд нь онгоцыг сөнөөгөөгүй харин техникийн гэмтлээс сүйрсэн гэж мэдээлж байсан бол пуужингаар сөнөөсөн нь батлагдсаны дараа "Бук" комплекс нь Украиных гэж баталж байсан юм.

 

"Бук" комплексийг үйлдвэрлэдэг Оросын төрийн концерн болох "Алмаз-Антей" өөрсдийн мөрдөн шалгалтыг явуулсны дараа онгоц сөнөөсөн пуужинг Украины цэргүүдийн хяналтад байдаг нутгаас хөөргөсөн хэмээн мэдэгдэж байв. Түүнчлэн ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ онгоц сөнөөсөн пуужин нь Украины цэргийн ангийн зэвсэглэлд байдаг хэмээн батлаад мөрдөн шалгалтын явцад цуглуулсан гэрэл зураг болон дүрс бичлэгүүдийг хуурамч хэмээн онцолж байв.

 

Пүрэв гарагт болсон шүүх хурлаар гэм буруутай нь тогтоогдож, ял сонссон Оросын иргэд шүүх хуралд биечлэн оролцоогүй юм. Мөн ОХУ хэрэгт холбогдсон иргэдээ Нидерландын талд шилжүүлэн өгөх бодолгүй байгаа гэж Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Учир нь ОХУ-ын Үндсэн хуульд зааснаар Оросын иргэдийг гадаадын оронд шилжүүлэн өгөхийг хориглодог аж.  Мөн ОХУ-ын эрх баригчид Нидерландад болсон шүүх хурлын шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа гэнэ. 

 

Онгоцны осол 

2014 оны долдугаар сарын 17-ны өдөр Донецк мужийн нутаг дэвсгэр дээр Боинг 777 онгоц сүйрсэн юм. Сүйрэл болсон газарт Украины Засгийн газрын цэргүүд болон салан тусгаарласан Донецк, Луганск Ард Улсын цэргүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн болж байв. 

 

Тухайн үед Malaysia Airlines компанийн Боинг 777-200ER  онгоц Амстердам-Куала-Лумпур чиглэлд нислэг үйлдэж явсан ч хөөрснөөс хойш хоёр цаг 49 минутийн дараа "Бук" зенит пуужингийн комплексоос хөөргөсөн 9М38 серийн пуужинд оногдон сүйрсэн. Улмаар онгоцонд байсан 283 зорчигч, хөлгийн багийн 15 гишүүн бүгд амиа алдсан юм. МН17 нислэгийн сүйрэл  агаарын тээврийн түүхэн дэх хамгийн том 10 ослын нэгд тооцогдох болсон. 

 

Энэ ослын хэргийг Олон улсын мөрдөн шалгах бүлэг, Нидерландын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шалган, онгоцыг Бүгд Найрамдах Донецк Ард Улсын хяналтад байх нутгаас "Бук" зенит пуужингийн комплексоос харвасан "газар-агаар" төрлийн пуужингаар онгоцыг сөнөөсөн гэдгийг тогтоосон юм. Мөн энэ пуужинг харвасан комплекс нь Оросын Зэвсэгт хүчний Агаараас эсэргүүцэн хамгаалах 53 дугаар бригадад хамааралтай, сүйрэл болсон өдөр Оросоос Украин руу тээвэрлэсэн, онгоц сөнөөсөн пуужинг харвасны дараа комплексийг эргүүлэн Орос руу тээвэрлэсэн гэдэг нь тогтоогдож байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-20
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-20
угаасаа Монголын дээгүүр ниссэн онгоцыг манай нисэхийнхэн л замыг нь гаргаж өгч нисгэнэ, тэгээд өөр яах юм, зам өгсөн гэж буруутгах гээд байгаамуу
2022-11-19
Гүйцээ:
Нэг орос нь шүүх хуралд ирж оролцож мэдүүлгээ өгсөн . Оросууд 2014 онд донбассыг салан тусгаарлахад гол үүрэгтэй оролцсон, зэр зэвсэг, хүн хүчээр тусалсан. Энэ бүгд юм ил боллоо.
2022-11-18
Зочин:
Ондоо нэгэн сайт дээр УКРАЙНЫ 3 иргэнийг буруутгаж , оросын нэг иргэнийг цагаатгав гэсэн байсан даа.Украйны дайн болж байсан нутгаас хөөргөснийг хиймэл дагуулын зургаар нотлосон байдаг юм байна
2022-11-18
Тэр онгоцны явах чиглэлийг украйны нисэхийн удирдлага чиглүүлж өгсөн гэдэг нь хэр ортой вэ?
2022-11-18
угаасаа Монголын дээгүүр ниссэн онгоцыг манай нисэхийнхэн л замыг нь гаргаж өгч нисгэнэ, тэгээд өөр яах юм, зам өгсөн гэж буруутгах гээд байгаамуу
Зочин:
Ондоо нэгэн сайт дээр УКРАЙНЫ 3 иргэнийг буруутгаж , оросын нэг иргэнийг цагаатгав гэсэн байсан даа.Украйны дайн болж байсан нутгаас хөөргөснийг хиймэл дагуулын зургаар нотлосон байдаг юм байна
Европын улсууд ОХУ г терроризмыг санхүүжүүлэгч террорист улс гэж зарлаж эхлээд байна. Дайн зарлалгүй цэргийн ажиллагаа хэмээн тусгаар улс руу гэнэдүүлэн халдана, энгийн иргэдийн орон сууц, сургууль эмнэлэг, цахилгаан, усны дэд бүтцийг пуужиндаж бөмбөгдөнө. жинхэнэ террор гэж энийг хэлнэ
2022-11-18