Globe Soccer Awards хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг хамгаалагчийг нэрлэлээ
2022-11-18

Globe Soccer Awards хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг хамгаалагчийг тодруулжээ. Энэ талаар МИР24 суваг мэдээлсэн байна. 

 

Globe Soccer Awards "Пари Сен-Жермен" болон Испанийн шигшээ багийн гишүүн Серхио Рамосыг хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг хамгаалагчаар нэрлэжээ. Түүнтэй хамт "Милан"-ы Златан Ибрагимович, "Манчестер Юнайтед"-ын довтлогч асан Уэйн Руни болон "Васка да Гама"-ийн Ромарио нарыг онцолсон байна. 

 

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг хамгаалагчаар тодорсон Серхио Рамосу өдгөө 36 настай. Тэрбээр Испанийн таван удаагийн аварга, Аваргуудын лигийн дөрвөн удаагийн ялагч юм. Түүнийг өмнө нь France Football сэтгүүл түүхэн дэх хамгийн шилдэг хамгаалагч гэж зарлаж байсан.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин