Катар-2022 нээлтэд Шакира, Дуа Липа нар дуулахаас татгалзжээ
2022-11-18

Баасан гарагт Катарт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Катар ДАШТ-2022-ын зохион байгуулагч орноор сонгогдсон мэдээ гарсан цагаас л хөлбөмбөгийн одууд, жүжигчид болон хөгжимчид Катар улсад хүний эрхийг зөрчдөг гэж үзэн энэ тэмцээнийг бойкотлохоор шийдсэнээ зарлаж байлаа. 

Түүнчлэн Катар дахь ЛГБТ хүмүүст хандах хандлага гал дээр тос нэмсэн хэрэг болсон юм. Катарт ижил хүйстний харилцааг хууль бусд тооцдог, энэ улсын хуулиар ижил хүйстнүүдийг хорих ялаар шийтгэдэг аж. ДАШТ-ийн элч, Катарын шигшээ багийн хөлбөмбөгчин асан Халип Салман саяхан өгсөн ярилцлагадаа "ижил хүйстний харилцаа бол ухамсрын гологдол, хориотой зүйл" хэмээн ярьсан нь олны дургүйцлийг төрүүлжээ.

Дээр дурдсан шалтгаануудаас үүдэн өнөөдөр нээлтээ хийх ДАШТ-ийн нээлтийн ёслолын ажиллагаанд дуулахаас хэд хэдэн алдартан татгалзжээ.

Английн дуучин Дуа Липа ДАШТ-ий нээлтэд дуулах саналаас татгалзсан гэнэ. "Би оролцохгүй, дуулахгүй. Английг алсаас дэмжинэ. Хүний эрхийн асуудлаар өгсөн бүхий л амлалтуудаа биелүүлсэн үед нь Катарт очиж тоглохыг би тэсэн ядан хүлээж байна" хэмээн Дуа Липа цахим хуудсандаа бичжээ. 

Колумбийн дуучин Шакира ч мөн нээлтийн ёслолын үеэр, Катар-Эквадорын тоглолтын өмнө дуулах ёстой байсан ч татгалзсан гэнэ. Гэхдээ тэрбээр татгалзсан шалтгаанаа тайлбарлаагүй аж. 

Spice Girls хамтлагийн гишүүн Мелани Си ч Катарт очихоос татгалзжээ. "ЛГБТ -д хандах хандлага талаас нь харахад л Катарыг дэмжиж байгаагаа харуулах нь эвгүй" хэмээн Мелани Си өгүүлжээ. 

Хүний эрхийг зөрчдөг гэсэн шалтгаанаар Катарыг зорихыг хүсээгүй өөр нэг алдартан нь Британийн уран бүтээлч Род Стюарт юм. Түүнд сая долларын чек санал болгож, Катарт дуулахыг урьсан ч "ийм үнэт зүйлтэй, үзэл санаатай улс руу явах нь буруу" гэж үзсэн талаараа The Sunday Times сонинд ярьжээ.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-20

Тэнэг улсад зохиогдож байгаа юм чинь яаж очих вэ дээ. Пиво хориглосон гэлүү тэнэгүүд.
2022-11-19
Мөнхжаргал:
ЛГБТ
2022-11-18
Мөнхжаргал:
Бөөн ДГБТ - г дэмжигчид
2022-11-18