Катар-2022: ДАШТ-ий сонирхолтой 5 баримт
2022-11-19 10:00

Катарт болж буй Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хний тоглолтууд 11 дүгээр сарын 20-нд эхэлнэ. Энэ ДАШТ-тэй холбоотой сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

 

Ойрх Дорнодод болж буй анхны ДАШТ

 

Хөлбөмбөгийн ДАШТ-2022 Катарт зохион байгуулагдах болсон нь энэ тэмцээн Ойрх Дорнодод болж буй анхны тохиолдол юм. 2010 онд болсон тэмцээний зохион байгуулагч орныг тодруулах өрсөлдөөнд АНУ, Өмнөд Солонгос, Япон, Австралийг ардаа орхин, зохион байгуулах орноор Катар тодорсон юм.

 

Өвөл болж буй анхны ДАШТ

 

Катар-2022 нь өвөл болж байгаа анхны ДАШТ болж байна. Өвлийн улиралд тэмцээнийг явуулахаар болсон нь тамирчид болон хөгжөөн дэмжигчдийг зуны аагим халуунаас хамгаалах зорилготой  гэнэ.

 

Ихэнх оронд өвөл болж байгаа ч Катарт 11 дүгээр сард 28 хэмийн дулаан байгаа юм. Тиймдээ ч Катарын эрх баригчид бүх цэнгэлдэх хүрээлэнд агааржуулагчаар суурилуулжээ. 

 

Хамгийн дуулиантай ДАШТ

 

Катарт болж буй ДАШТ эхлэхээс ч өмнө энэ улстай холбоотой төрөл бүрийн дуулиан, шүүмжлэл гарсан юм. Энэ улсын эрх баригчдыг хүмүүсийг боолын хөдөлмөр эрхлүүлсэн цагаачдын хөдөлмөрийг мөлжсөн гэж буруутгаж байв.

 

Түүнчлэн ДАШТ-д бэлтгэх бүтээн байгуулалтын ажлын үеэр 10 мянга гаруй ажилчин амиа алдсан гэж хүний эрхийг хамгаалагчид буруутгасаар байгаа юм. Тиймээс хохирсон хүмүүст нөхөн төлбөр олгохыг хүний эрхийг хамгаалагчид шаардаж байгаа аж. Мөн олон тоглогч энэ ДАШТ-ийг бойкотлож байгаагаа илэрхийлсэн юм.

 

Согтууруулах ундаа хориотой ДАШТ

 

Катарын хуулиар олон нийтийн газарт согтууруулах ундаа хэрэглэж болох, хөлчүүрхсэн байдалтай байж болохгүй. Энэ хоригийг зөрчвөл зургаан сар хорих ял, эсвэл асар өндөр торгууль ногдуулдаг аж.

 

Тиймээс тэмцээний үеэр цэнгэлдэх хүрээлэнд согтууруулах ундаа худалдахгүй юм байна. Харин Катар даяар байгуулсан шүтэн бишрэгчдийн бүсэд согтууруулах ундааны хориг үйлчлэхгүй аж. 

 

ДАШТ-ий албан  ёсны бөмбөг нь  Al Rihla

 

Германы Adidas компани Катарын тоглолтуудад ашиглагдах бөмбөгийг бүтээсэн юм. Бөмбөгийг Al Rihla хэмээн нэрлэсэн бөгөөд энэ үгийг араб хэлнээс орчуулвал "аялал" гэсэн утгатай аж. Бөмбөгний дизайныг Катарын архитектур, төрийн далбааны өнгөнөөс санаа аван гаргажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Тэрэндээ бус архи уудаггүй Арабын улс
2022-11-19
Хувмйн өмч:
Хувийн өмч дээдэлсэг рулгайч дарга наргүй орон аргагүй дээ.
2022-11-19
Мөнхжаргал:
Тэрэндээ бус архи уудаггүй Арабын улс