Украин дайн эхэлснээс хойш дэд бүтцэд нь учирсан хохирлыг үнэлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "цэргийн тусгай ажиллагаа" эхлүүлэх тушаал өгснөөр Оросын арми хөрш Украин руу халдан орсон юм. Цэргийн объектуудыг л устгана гэж мэдэгдэж байсан Оросын тал дайн эхэлсэн эхний өдрөөс л иргэний байгууламж, дэд бүтцэд цохилт өгсөөр байна. Энэ хугацаанд Украины дэд бүтцэд олон тэрбум долларын хохирол учирсан талаар Украины Сангийн сайд мэдэгджээ.
"Нийт хугацаанд учирсан хохирлыг 100 тэрбум орчим доллар гэж хэлж болно, үүнээс ч их гарч болзошгүй. Дэд бүтцэд өгөх цохилт үргэлжилж байгаа учир бүх хохирлыг тооцож үнэлэх боломжгүй" хэмээн Украины Сангийн сайд Сергей Марченко Блүмберг агентлагт ярилцлага өгөхдөө онцолжээ.
Түүнчлэн, Украины төсвийн алдагдал сар бүр таван тэрбум долларт хүрсэн ч 2023 онд энэ үзүүлэлтийг бууруулж, сард гурван тэрбум болно гэж тооцоолж байгаа талаар Марченко өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ