Н.Ганибал: Монголчууд хамгийн үнэтэй гурил идэж байна
2022-11-18

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх асуудлыг авч хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан цөөнхийн бүлгийн гишүүд асуулт асууж, хариулж байна. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 10 жилийн 40 сая байсан мал өнөөдөр 70 сая болсон. Үүнтэй уялдуулан бодлого өөрчлөгдөх ёстой. Томоохон өөрчлөлт хэрэгтэй байгааг малчдын амьдрал харуулж байна. ХХААХҮЯ малчид сард хэдэн төгрөгийг орлого олж байгааг мэдэж байна уу? Мал хувийнх ч олж байгаа орлого нь амьдралд хүрэлцэж байна уу гэдэгт анхаарах ёстой. Манай газар тариалангийн салбарынхан дэлхий дээр байдаг бүхий л хөнгөлөлт урамшууллыг авч байна. Харамсалтай нь Монголчууд нийтээрээ хамгийн үнэтэй гурил идэж байна. Энэ бодлого мөн үү? Хөдөө орон нутагт нэн ялангуяа зүүн бүсэд дизель түлш тасраад 5,6 хонож байгааг мэдэж байна уу? Малчид түлш олдохгүй нүүж чадахгүй, хадсан өвсөө хот руу авчирч чадахгүй байна. Өдөр тутамд бэрхшээл сорилтууд гарч байна. Хоёр үзүүртэй зүү шиг асуудалд ханддагаа болих хэрэгтэй. Мах хилээр гаргаад ирэхээр Улаанбаатарт махны үнэ өсчихлөө гээд татвар нэмдэг, гааль дээр гаргахгүй болдог. Ийм л бодлого ХАА лай ланчиг авчирч байна. Улаанбуудайн нөөц 100 гаруй мянган тонноор дутах нь. Улаан буудайг хэдэн төгрөгөөр ААН-үүдээсээ авах вэ?

ХХААХҮ-ын сайд Х.Болорчулуун: Энэ жил улаан буудайг 900 мянгаас 1 сая төгрөгөөр авна. Улаанбуудайн үнэ өссөнтэй холбогдуулан гурилын үнэ өссөн. Гурил өдөр тутмын хэрэгцээ учраас тодорхой хувиар өсөхөд иргэдийн амьжиргаанд эмзэг тусдаг. Дэлхийд хамгийн үнэтэй гурил идэж байгаа гэвэл өрөөсгөл ойлголт шүү. Манай улс хавар хүртэл гаднаас улаан буудай авахгүй. Энэ жил 400 мянга шахам улаан буудай хурааж авсан. Дотоодын хэрэглээг хангахаар байгаа. 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-20

Зочин:
Ардчилагч гэх хулгайчууд л монголд мөлжлөгийг сэргээсэн.Цөөн хэдэн баячууд бусдын хөдөлмөрийг мөлжиж баяждаг,бусад олонх нь ядуурдаг.Баян хоосны ялгаа эрс өсдөг. Ард иргэдийн амьдралыг сайжруулах талаар худал ярьж үймээн самуун дэгдээдэг.
2022-11-19