Т.Аюурсайхан: Өс хонзонгийн сэдлээр намайг элдэв бусармагт гүтгэж, гүжирдэж байна
2022-11-21

Хөдөлмөр нийгмийн сайдаар томилогдоод удаагүй байгаа Т.Аюурсайхан өнгөрсөн долоо хоног нийгмийн анхаарлыг татсан нүүрсний хэрэгтээ холбогдуулан нийгмийн сүлжээндээ байр сууриа илэрхийлжээ. 

 

 

Түүний зүгээс "Нүүрсний байна уу, юуны ч бай бүх төрлийн хулгайтай тэмцэхийг дэмжиж байна, тэгэх ч ёстой. Зарим хүн өөрсөд шигээ бодоод, зарим нь улс төрийн зорилгоор, зарим нь өс хонзонгийн сэдлээр намайг элдэв бусармагт гүтгэж, гүжирдэж байна.

 

Би Эрдэнэс тавантолгойгоос өөрийн болон бусдын нэр дээр нэг хадаасны ч тендер аваагүй, нэг шанага байтугай ч нүүрс аваагүй, нэг ч машин явуулж үзээгүй. Хаагуур ямар замаар, ямар машинаар, ямар үнээр яаж тээвэрлэдгийг мэдэх ч үгүй, сонирхож ч байгаагүй. Тийшээ зүглэж ч үзээгүй. Тийм юманд орооцолдсон бол ул мөргүй байна гэж байхгүй, заавал илэрнэ. Одоо цагт нууц юм гэж байхгүй болсон. Захирлаар нь ажиллаж байсан хүн миний үгэнд орох хүн ч биш, үүрэг чиглэл өгдөг өөрийн удирдлагатай хүн. Үүнийг олон хүн мэднэ. Түүнийг таньдаг гээд би заавал ажилд нь хутгалдах ёстой юм уу? Гүтгээд байгаа хүмүүс миний оронд байсан бол өөрсдөө тэгэх юм уу? Төрийн ажилд надад найз гэж байхгүй!

 

Тэр бүү хэл хэрэг төвөгт орооцолдох вий, далий хазгай гишгэх вий гэж болгоомжлоод "цөвүүн" энэ цагт аж ахуйн ажил хийхгүй, төсөв мөнгө зарцуулахгүй гэж боддогийн улмаас сайдаар ажиллахаас байнга татгалзаж ирсэн. Энэ удаа ч бас татгалзсан боловч бүх асуудал нь унасан энэ хүнд салбарыг босгож өгөхийг хүссэн, учирласан эрхэм нөхрөө хүнд цагт нь орхиж чадаагүй хүлээж авч танхимд нь орсон юм.

 

Өмнө би мэдэгдэж байсан, би бизнесийн салбараас улс төрд орсон. Хэд хэдэн үл хөдлөх хөрөнгүүдтэй, янз бүрийн бизнес хийсээр ирсэн. Эзэмшсэн мэргэжлээрээ эрдмийн зэргийг нь хамгаалсан, эрдэм мэдлэгийн ажил байна уу, бичиг цаасны ажил байна уу, цахилгаан, гагнуур, сантехник, мужаан, өрлөг, барилга байна уу бүгдийг л хийдэг. Зарим хүн асуудаг, яаж орлого олсон бэ гэж. "Хүүхдүүд тоглож байхад хэчнээн хамт тоглохыг хүссэн ч хичээлээ хий, үеийнхэн чинь сэлгүүцэж байхад чи хөлсөө дуслуулан хөдөлмөрлө, амралтын цагт ч зүгээр битгий суу" гэж хариу хэлье" гэжээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Тийм байлгүй дээ нэг л итгэж өгөхгүй байсан юм. Харин тэр Бага тэнгэрт яах гэж очсон юм бэ дэ ? Тэр чинь л өөрийг чинь сонин харагдуулаад эхэллээ .
2022-11-21
ҮНЭНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ:
ГАНХУЯГ БОЛ МАНГАР БАЦААН.... АЮУРАА БОЛ ХАЛТАРЫГ АЛНА ШҮҮ ГЭЭД ЗАНАЖ БАЙСАН ХҮН.... 60 ТЭРБУМЫХНЫГ ҮНСЭН ТОВРОГ БОЛГОЖ БАЙСАН ХҮН....ДОРЖХАНДЫГ ДААТГАЛААР НЬ ХЭН Ч БИШ БОЛГОЖ БАЙСАН ХҮН....ЭНМУУ ГАНХУЯГ ХААНА НВ Ч ХҮРЭХГҮЙ...
2022-11-21
Асуудалтай л барзгар бн даа энэ сайданцар зайлуул.
2022-11-21
Bayar:
Khudalch
2022-11-21
МИНИЙ ДҮҮ АХ НАРААСАА ЖИНКЭН ХУЛГАЙ СУРСАН БАЙНА....ОЧИЖ ОЧИЖ ХӨӨ ШИГ ХАР ЮМААР БИЗНЭСС ХИЙГЭЭД БАС МУУ САНААТАЙ АРАА ХИЙЧЖЭЭ... ЗӨВ ӨӨ ЗӨВ САЙН ХУЛГАЙЧ БОЛСОН БАЙНА... АРХАГ ГАР БОЛЖ.... ГАНХУЯГААРАА ДАМЖУУЛДГИЙН ГЭСЭН
2022-11-21
Nuursnii mafi
2022-11-21
Зочин Зочин:
Гэмгүй царайлсан "бабник" новш шүү дээ. Чингэлтэй дүүргийн засаг дарга нэртэй байхдаа бараг дүүргийнхээ бүх хүүхний доодохыг тэмтэрч байсан завхай новшийн хүн шаар байсан шүү дээ. Төрд гарахаар бурхан царайлаад гэмгүй хүний дүрд тоглодог гэнэ. Хийсэн нүгэл чинь хэзээ нэг өдөр толгойг чинь цусдана даа новшоо.
2022-11-21
shudraga tsarai gargasan alban tushaalin donton, yneni toloo tamtsegchin dyr isgegch hogin lalar dahin songohgyi bvl tarnaa
2022-11-21
Шударга хүнийг бусад хулгайчид нь барьж иддэг шүү дээ
2022-11-21