Холливудын алдарт жүжигчин Гари Олдман кино салбарыг орхино
2022-11-21

Холливудын алдарт жүжигчин Гари Олдман жүжигчний ажлаа бүр мөсөн орхиж буй талаараа ярьжээ. 

 

Тэрбээр Америкийн киноны хэвлэл мэдээллийн хэрэгсэл "Deadline"-д өгсөн ярилцлагадаа:

 

"Би ирэх жил 65 нас хүрч байна, удахгүй 70 нас хүрэх гэж байна. Би бүх насаараа идэвхтэй байхыг хүсэхгүй байна. Би атаархмаар карьераа босгосон ч жүжиглэхээс гадна өөр зүйлд амьдралынхаа үлдсэн хором мөч бүрийг зориулахыг хүсэж байна хэмээн тайлбарлав. Түүний хэлснээр "Оппенхаймер" нь түүний дүр бүтээх сүүлийн уран бүтээл байх болно" гэв. 

 

 

Гaри Олдман бол Холливудад амжилттай карьераа босгосон англи жүжигчин юм. Тэрбээр 'True Romance', 'Leon', 'The Fifth Element' кинонд хорон санаатны дүрийг бүтээж хүчтэй сэтгэгдэл үлдээсэн. Үүний дараа тэрээр 'Улаан үсэг', 'Үхэшгүй амраг', 'Харанхуй баатар' гурамсан зохиол, 'Харри Поттер' цуврал, 'Манк' зэрэг маш олон кинонд тоглож байсан.

 

“Оскар”-ын хамгийн их хүсэн хүлээдэг гол номинацийн нэг бол “Шилдэг эрэгтэй гол дүр” номинаци байдаг. 2018 оны 90 дэхь удаагийн Оскарын “Шилдэг эрэгтэй гол дүр” эзнээр “Darkest Hour” кинонд бүтээсэн дүрээрээ жүжигчин Гари Олдман хүртэж байсан билээ. 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин