Михаил Подоляк: Оростой хэлэлцээ хийх нь Украины хувьд бууж өгснөөс ялгаагүй болно
2022-11-21

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр "цэргийн тусгай ажиллагаа" нэрийн дор Украин руу халдсанаас хойш дөрөв дэх өдөр нь буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр сөргөлдөгч хоёр талын анхны хэлэлцээ болж байлаа. Энэ хэлэлцээ хэд хэдэн үе шаттайгаар болж, хамгийн сүүлд Туркийн зуучлалтайгаар энэ улсад болсон ч ямар ч үр дүнд хүрэлгүй зогсонги байдалд ороод найман сарын нүүр үзэж байна. Сүүлийн үед хэлэлцээ сэргэж магадгүй талаарх мэдээлэл үе үе гарах болсон ч Украины тал хэлэлцээ мөд эхлэхгүй гэдгийг илтгэх мэдэгдлүүд хийсээр байгаа юм. 

 

Фронт дээрх өнөөгийн нөхцөл байдлын үед Оростой хэлэлцээ эхлүүлэх нь Украины хувьд бууж өгсөнтэй ялгаагүй хэрэг болно гэж Украины тал үзэж байгаа аж. Энэ талаар Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Михаил Подоляк AFP агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

 

"Тулааны талбар дээр санаачилга өөрт нь байхад "Тэртэй тэргүй бүхнийг цэргийн аргаар авч чадахгүй, тиймээс та нар хэлэлцээ хийх хэрэгтэй" гэх санал авах нь хачин хэрэг л дээ" хэмээн Подоляк мэдэгджээ. Түүний өгүүлснээр, ийм нөхцөлд хэлэлцээ эхлэх нь "нутаг дэвсгэрээ эргүүлэн авч байгаа орон ялагдаж байгаа орны өмнө бууж өгөхтэй адил хэрэг" аж.

 

Өмнө нь, Вашингтон пост сонин мэдээлэхдээ, АНУ Украинд хандаж Оростой хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ олны өмнө харуулахыг хүссэн хэмээн онцолж байв. Үүний дараа Зеленский Оростой хэлэлцээ хийх байр сууриа өөрчилсөн гэж хэвлэлүүд мэдээлж байлаа.

 

Харин Подолякын мэдэгдсэнээр, "шууд хэлэлцээ хийх" саналыг Москва Киевт огт тавиагүй, учир нь "ОХУ хэлэлцээ хийхийг хүсэхгүй байгаа" гэнэ. Владимир Путин урьдын адилаар "Украиныг сүйтгэж чадна" гэж итгэсээр байгаа, тиймээс хэлэлцээ хийх нь утгагүй гэж бодож байгаа хэмээн Михаил Подоляк өгүүлжээ.

 

Хэлэлцээ хийхийг хүсэхгүй байгаад хоёр тал нэгнээ буруутгасаар байгаа юм. Өмнө нь, 11 дүгээр сарын 17-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ, "Украины тал ямар ч хэлэлцээ хийхийг хүсэхгүй байна" хэмээн онцолж байв. Мөн Оросын арми Украины цэргийн хүчин чадалтай холбоотой дэд бүтцийн объектуудад цохилт өгч байгаа хэмээн Песков мэдэгдэж байлаа. Энэ цохилтын улмаас Украины иргэд гэрэл цахилгаангүй болсныг "Украины тал асуудлыг шийдэж, хэлэлцээ хийхийг хүсэхгүй байгаагийн улмаас л украинчууд гэрэлгүй байгаа юм" хэмээн Песков тайлбарлаж байв.

 

Зогсонги байдалд орсон  хэлэлцээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми хөрш оронруугаа дайрснаас хойш дөрөв дэх өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр сөргөлдөгч хоёр талын анхны хэлэлцээ эхлэж байлаа. Улмаар талууд гуравдугаар сарын дунд үе хүртэл шат дараатай хэлцэл хийсэн ч үр дүнд хүрээгүй юм. Мөн дайн эхлээд удаагүй байхад Зеленский гагцхүү Путинтэй шууд хэлэлцээ хийсэн нөхцөлд өнөөгийн сөргөлдөөн дуусах боломжтой гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Энэ хугацаанд Путин, Зеленский нар уулзах боломжтой гэсэн мэдээлэл гарч байсан ч аль аль тал болзол тавин, өнөөг хүртэл хоёр орны тэргүүн хэлэлцээрийн ширээний ард суугаагүй л байна. 

 

Харин 10 дугаар сарын сүүлээр Путин хэлэлцээрт бэлэн байгаа гэж Гвиней-Бисау улсын Ерөнхийлөгч Умару Сисоку Эмбало Владимир Путинтэй уулзсаныхаа дараа Зеленскийтэй уулзах үеэрээ мэдэгдэж байв. Тэрбээр Путиний илгээлтийг Зеленскийд хүргэж байгаа, Оросын Ерөнхийлөгч Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй уулзахад бэлэн хэмээн мэдэгдэж байлаа. Гэсэн ч 10 дугаар сарын 26-нд гарсан энэ мэдээллийн дараахан Оросын тал "Гвиней-Бисаугийн Ерөнхийлөгчөөр илгээлт дайгаагүй" хэмээн мэдэгдсэн юм.

 

Гвиней-Бисау улсын Ерөнхийлөгч ийм мэдэгдэл хийсний дараа Украины тал хэлэлцээ эхлүүлэхээс өмнө хэд хэдэн нөхцөлийг биелүүлэх шаардлагатай гэж мэдэгдэж байлаа. Нэн тэргүүнд Украины дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох, Хар тэнгис дэх Украины боомтуудыг нээх, цөмийн зэвсэглэлээр сүрдүүлэхээ зогсоохыг Орост хандан уриалсан  юм.

 

"Ямар нэг яриа хэлэлцээрийн талаар зарчмын хувьд ярих гэж байгаа бол нэг орон нь нөгөөгөө, түүний нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, улсын хилийг хүндлэх ёстой. Одоогоор ийм зүйл огт алга" хэмээн Владимир Зеленский мэдэгдэж байсан. 

 

Эргэн сануулахад, ОХУ Украины нутаг руу түрэмгийлсний дараахан хоёр орон энхийн хэлэлцээг эхлүүлсэн. Ээлжит хэлэлцээ Туркийн зуучлалтайгаар Турк улсад болсон ч дөрөвдүгээр сараас эхлэн энэ хэлэлцээ зогсонги байдалд орсон юм. Үүний дараа Украины эрх баригчид Оростой хэлэлцээгээ сэргээхээс татгалзаж, гагцхүү өнөөгийн дайнд ялах нь хэдэн жилийн дараа дахин түрэмгийлэлд өртөхөөс хамгаалж чадна гэж мэдэгдэж байлаа.

 

Ингээд есдүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр Орос улс Украины өмнөд болон дорнод хэсэг дэх хяналтдаа оруулсан нутаг дэвсгэрүүдэд олон нийтийн санал асуулга явуулж, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтаах шийдвэр гаргасан юм. Үүний дараа Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийхэд бэлэн, "гэхдээ өнөөгийн биш, өөр ерөнхийлөгчтэй хэлэлцэнэ" гэж мэдэгдэж байлаа. Ийнхүү мэдэгдсэнээсээ хэд хоногийн дараа тэрбээр "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийх болможгүй" тухай зарлигт гарын үсэг зурж байв.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-13
zochin:
oor garts baikhgyi buuj og
2022-11-21
Эзлэн түрэмгийлэгчтэй одоо алдах зүйлгүй үзэх хэрэгтэй.Үнэхээр цаасан баавгай бж гэдгийг бүгд мэдлээ.Орос задарч монгол улс олон улстай хиллэж эрх чөлөөтэй болно.Слава украйн.
2022-11-21
Мэдээж:
Газар нутгаа буцаан авч байж л дайныг дуусгах хэрэгтэй. Наана нь хэлэлцээ хийвэл нутгаа алдана
2022-11-21
зочин:
укрианчууд одоо путинтэй хэлэлцээ хийж оросуудыг амсхийлгэж огт болохгүй. 9 сар тэсэж чадсан ард түмэн дахин 9 сар үргэлжлүүлэн тулалдах хэрэгтэй.. Aлдах юмгүй болж хорсол тээсэн укрианы ард түмэн оросын сүүлчийн буриад цэргийг нь дуустал нь алалдан тулалд. Tэртэй тэргүй Oрос орон нэгэн хэмийн зугуухан аажууханаар эдийн засгын мөхөл руугаа майжигнаж явж байгаа улс.
2022-11-21