Украины Зэвсэгт хүчин: Оросын 84 мянган цэргийг устгасан

Украины Зэвсэгт хүчин ням гарагт Оросын армийн 330 цэргийг устгаснаар Оросын бие бүрэлдэхүүний хохирол 84 мянгад хүрсэн гэнэ. Энэ талаар Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдэгдсэнийг УНИАН дамжуулжээ.
Украины Ерөнхий штабын мэдээлснээр, Оросын армийн хохирол 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар:
Бие бүрэлдэхүүн - 84 210 ,
Танк ‒ 2886
Байлдааны хуягт машин 5817 ,
Артиллерийн систем – 1868
Шуурган галын тийрэлтэт систем – 393
Агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгсэл ‒ 209
Онгоц – 278
Нислэг тэрэг – 261
Дрон – 1537
Далавчит пуужин - 480
Хөлөг онгоц, усан онгоц ‒ 16
Автоммашин, автоцистерн - 4371
Тусгай техник – 161.
Энд дуулгахад, Донецк мужид ширүүн тулаан үргэлжилж байгаа ч Украины зэвсэгт хүчнийхэн байршлаа хадгалж байгаа талаар Зеленский мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ