Өмнөд Солонгосын сөнөөгч онгоц сүйрчээ

Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоц ням гарагт сүйрчээ. Энэ талаар БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Эх сурважлийн мэдээлснээр, Агаарын цэргийн хүчний 19 дүгээр сөнөөгч тасгийн бүрэлдэхүүнд багтах KF-16 сөнөөгч онгоц орон нутгийн цагаар 20:05 цаг орчимд Вонжу хотоос 20 км зайд сүйрчээ. Онгоц сүйрэх үеэр нисгэгч онгоцыг орхиж, амжилттай газардаж чадсан байна.
Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоц хөдөлгүүрийн гэмтлийн улмаас осолджээ. Одоо цэргийнхэн онгоцны сүйрлийн улмаас иргэдэд учирсан байж болзошгүй хохирлын үнэлгээг тогтоохоор ажиллаж байгаа гэж Агаарын цэргийн хүчний төлөөлөгч мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ