Хятадад үйлдвэрт гал гарсны улмаас 36 хүн амиа алджээ

Хятадын Хэнань мужид үйлдвэрт гал гарсны улмаас үйлдвэрт ажиллаж байсан олон хүн амиа алдаж, түлэгджээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хэнань мужийн Аньян хотод үйлдвэрт гал гарчээ. Улмаар 36 хүн амиа алдаж, хоёр хүн ор сураггүй болсон байна. Гал түймэр орон нутгийн цагаар 16:22 цагт гарсан бөгөөд гал сөнөөгчид дөрвөн цаг ажиллаж галыг унтраажээ.
Хятадын үйлдвэрт гарсан галын шалтгаан хараахан тодорхойгүй, нөхцөл байдлыг тодруулахаар холбогдох байгууллагууд шалгалтын ажил эхлүүлсэн гэж SCMP сонин мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ