Криштиану Роналду дэлхийн дээд амжилт тогтоов

Катарт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлснээс хойш ганцхан өдрийн дотор Криштиану Роналдугийн олон нийтийн сүлжээн дэх аккаунтыг нь дагагчдын тоо нэг саяар нэмэгджээ.
DW агентлагийн мэдээлснээр, "Манчестер Юнайтед"-ын довтлогч Криштиану Роналдугийн дагагчдын тоо ганцхан өдрийн дотор нэг саяар нэмэгдэж, нийт дагагчийн тоо 500 саяыг давсан байна. Дагагчдын тоо сүүлийн нэг жилд 100 саяар нэмэгдсэн гэнэ. Энэ нь дэлхийн шинэ дээд амжилт бөгөөд дэлхий дахинаа 500 сая дагагчтай болсон анхны хүн нь Роналду болж байгаа юм.
Олон нийтийн сүлжээн дэх дагагчдын тоогоор Лионель Месси хоёрдугаарт бичигдсэн байна. Аргентины довтлогч Лионель Мессиг олон нийтийн сүлжээнд 376 сая хэрэглэгч дагадаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ