Их Британи Украинд орчин үеийн пуужин нийлүүлжээ

Украин руу Британийн нарийвчлал өндөртэй Brimstone-2 пуужинг нийлүүлжээ. Энэ талаар The Telegraph сонин мэдээлсэн байна. Орчин үеийн эдгээр пуужингууд нь тусгалыг хоёр дахин нэмэгдүүлсэн, лазер чиглүүлэгчтэй гэдгээрээ онцлогтой аж.
Их Британи энэ төрлийн хичнээн пуужинг Украинд нийлүүлсэн нь тодорхойгүй байна. Энэ нэгж өртөг нь 175 мянган фунт стерлинг байдаг энэ пуужинг онгоцноос харвасан тохиолдолд тусгал нь 60 км, газраас хөөргөсөн бол 12 км тусгалтай байдаг.
Хагас жилийн өмнө Их Британи Украинд Brimstone-1 пуужинг нийлүүлж байв. Энэ пуужинг ихэвчлэн агаараас хөөргөдөг ч Украины цэргийнхэн энэ пуужинд зориулан өөрчилсөн ачааны машиныг пуужин хөөргөхөд ашиглаж байгаа аж.
Энд дуулгахад, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак өнгөрсөн долоо хоногт Украинд айлчилсан юм. Энэ айлчлалынхаа үеэр Украинд агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгсэл тэр дундаа 125 зенитийн зэвсэг нийлүүлнэ хэмээн амлаж байв. Их Британи Украинд 2022 онд үзүүлсэн тусламж гурван тэрбум фунтийг давжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ