Месси: Энэ миний сүүлчийн ДАШТ байх
2022-11-22

Аргентины шигшээ багийн гишүүн Лионель Месси Катарт зохион байгуулагдаж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотой сэтгэгдлээ хуваалцжээ. 

 

"Энэ миний сүүлчийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байх. Миний бэлтгэл сайн байгаа. Карьерынхаа туршид өөртөө анхаарал хандуулж ирсэн. Миний хувьд сүүлчийн байх ДАШТ дээр агуу мөрөөдлөө биелүүлэх сүүлчийн боломж надад байна. Дараа нь тэгэх л байж гэж бодохын оронд юу ч болсон гэлээ үргэлж оролдоод үзэх хэрэгтэй" хэмээн Месси өгүүлжээ.

 

Лионель Мессигийн хувьд энэ удаад Катарт зохион байгуулагдаж буй тэмцээн түүний оролцож буй тав дахь ДАШТ  болж байгаа юм. Тэрбээр 2014 онд Аргентины шигшээ багийнхаа хамт ДАШТ-д дэд байрыг эзлэж байв.

 

Г:Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин