The Guardian: Оросууд цэргүүдийнхээ цогцсыг хогийн цэг дээр шатаасан
2022-11-22

Оросын цэргүүд Херсон дахь хогийн цэг дээр цогцосууд шатаасан, эдгээр цогцосууд нь Оросын армийн бүрэлдэхүүнд тулалдаж явсан оросууд байсан байж магадгүй гэнэ. Энэ талаар Херсоны оршин суугчдаас авсан мэдээлэлтэйгээр The Guardian сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хогон овоолго байх цэг рүү хар шуудайтай зүйл ачсан ачааны тэргүүд олноор ирж, дараа нь тэдгээрийг шатаасан бөгөөд ийнхүү шатаах үед шатсан үсний хурц үнэр үнэртэж байсан гэж нутгийн оршин суугчид ярьсан байна. Хогийн цэг рүү орох хэсэгт хяналтын цэг байгуулж, нутгийн иргэдийг нэвтрүүлээгүй гэнэ.

 

The Guardian сонины онцолсноор, энэ мэдээллийг орон нутгийн олон арван оршин суугч баталсан ч тэдний мэдээллийг нотлох баримт олох боломжгүй байгаа хэмэн цохон тэмдэглэжээ. Украины эрх баригчид The Guardian сониныхонд ямар нэг тайлбар өгөөгүй бөгөөд "дайсныг хэрхэн оршуулж байгаа нь бидэнд хамаагүй" хэмээн хариулсан аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сураггүй алга болсон гэхээр ар гэрт нь нөхөн төлбөр төлөхгүй. Өмнө нь Москва онгоц живэхэд олон усан цэргүүдмйн ар гэрт сураггүй алга болсон гээд амыг нь хааж байсан шүү.
2022-11-22