ВИДЕО: Японы хөгжөөн дэмжигчид тоглолтын дараа цэнгэлдэх хүрээлэнг цэвэрлэжээ
2022-11-22

Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны тоглолт Катар, Эквадорын хооронд болсон. Энэ тоглолтын дараа цэнгэлдэх хүрээлэнд хаягдсан хог хаягдлыг Японы хөгжөөн дэмжигчид цэвэрлэсэн талаар Daily Mail сонин мэдээлжээ.

 

Тодруулбал, төрийн далбааныхаа өнгөтэй хувцас өмссөн Японы хөгжөөн дэмжигчид тоглолтын дараа үлдэн, үзэгчдийн суудал хэсэгт ахягдсан усны сав, хоол хүнсний сав, үлдэгдлийг цэвэрлэсэн байна.

 

Ийнхүү тэд хог цэвэрлэж байгааг харж ихэд гайхсан Катарын хөгжөөн дэмжигч тэднээс яагаад хог цэвэрлэх болсныг асуухад "Бид япончууд, бид хэзээ ч хог хаяж үлдээдэггүй. Бид энэ газрыг хүндэлж байна" хэмээн хариулжээ.  Түүнчлэн япончууд Катар, Эквадорын хөгжөөн дэмжигчдийн хаясан төрийн далбаануудыг ч цуглуулаад, "төрийн далбааг хүндэтгэх ёстой" хэмээн өгүүлсэн бичлэг цахим орчинд ихээхэн тархсан байна. 

 

Япончууд соёлтой үзэгч гэдгээрээ ихээхэн алдартай. Өмнө нь 2018 онд Орост болсон ДАШТ-ий үеэр Японы баг тоглосны дараа ч цэнгэлдэх хүрээлэнг цэвэрлэж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
syraltsaasai manaihan
2022-11-22
Модтой цэцэрлэг хэрэгтэй байна даа
2022-11-22
Uhamsartai uhaantai soyoltoi ard tumen iim l baidag yum bna. Suraltsaarai hog hayadag humuusee.
2022-11-22