Оросын түрэмгийллийн улмаас Украины 6600 энгийн иргэн амиа алдсан
2022-11-22

Нэгдсэн Үндэстний Байгууллагын мэдээллээр, Оросын түрэмгийллийн улмаас Украинд амиа алдсан энгийн иргэдийн тоо 6600 болжээ. Энэ талаар НҮБ-аас  11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан тайланд тусгасан байна. 

 

НҮБ-ын мэдээлснээр, хоёрдугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 20-ны хооронд Украинд 6595 энгийн иргэн амиа алдаж, 10 189 хүн шархаджээ. Амиа алдсан хүмүүсийн 2575 нь эрэгтэй, 1767 нь эмэгтэй, 172 охин, 206 хөвгүүн байгаа бол 37 хүүхэд, 1838 насанд хүрэгчийн хүйсийг тогтоож чадаагүй аж. 

 

"Хүнд артиллери, шуурган галын тийрэлтэт системээс буудсан, пуужин болон агаарын цохилт өгсний улмаас иргэд олноор амиа алдсан" хэмээн НҮБ-ын тайланд онцолжээ.

 

Бодит байдал дээр амиа алдсан хүний тоо хавьгүй их байж болзошгүй, учир нь байлдааны ажиллагаа өрнөж буй бүс нутгуудаас мэдээлэл саатаж ирж байгаа хэмээн Дээд комиссарын газар мэдээлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Олон сарын дайнд цөөхөн иргэд амь үрэгдсэн цэргийн онолын хувьд бага эрсдэл дагуу л байна. Югасловын дайнд Америк Натогийн бөмбөгдөлтөөр өдөрт л 400 гаруй энгийн иргэд үрэгдсэн. Югасловын бөмбөгдөлтөөр 200 мянган иргэд 2 сарын дотор амиа алдсан.
2022-11-23
Арагүй Мояа юм даа
2022-11-23
Тэнэгтээрээй. Өмхий хар мал минь
2022-11-23
зочин:
Донбасс , Луганский хэдэн хүн алсан гэсэн бэ нацист украйнчууд
2022-11-22
Тэнэгтээрээй. Өмхий хар мал минь
Укрианчуудын өөрсдийнх нь алсан орос хүмүүс ч энэ тоон дотор байгаа, оросууд 7 11 гэсэн тоо л зеленский мэдээлээд байсан юби намж үзсэн
2022-11-22
зочин:
Донбасс , Луганский хэдэн хүн алсан гэсэн бэ нацист украйнчууд
Мояа:
Худлаа, манай орос ах нар зөвхөн цэргийн хүн алдаг штаа
2022-11-22
Арагүй Мояа юм даа