"Титаник"-ийн зорчигчийн халаасны цагийг дуудлагаар худалджээ
2022-11-22

"Титаник" хөлөг онгоц 1912 онд анхны аяллынхаа үеэр сүйрсэн нь олны анхаарлыг одоо ч татаж, энэ сэдвээр олон кино, бүтээл гарч байсан бол Титаник онгоцтой холбоотой эд зүйлсийг цуглуулагчид өндөр үнээр худалдан авдаг юм. 

 

Энэ удаад Английн дуудлага худалдаагаар Титаник онгоцны сүйрлээр амиа алдсан шуудангийн ажилтан Оскар Скотт Вудигийн халаасны цагийг 98 мянган фунтээр худалджээ. Дуудлага худалдааг Henry Aldridge & Sons дуудлага худалдааны газар зохион байгуулсан байна.

 

Энэ дуудлага худалдаанд Титаник онгоцтой холбоотой бусад эд зүйлсийг ч худалджээ. Тухайлбал, нэгдүгээр зэрэглэлийн зоогийн газрын цэсийг 50 мянган фунт, нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдын жагсаалтын 41 мянган фунтээр худалдсан байна. Мөн зоогийн газрын баганын хэлтэрхийг 23 мянган фунт, амттаны тавгийг 20 мянган фунтээр худалджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин