Канье Уэст Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшинэ
2022-11-22

Америкийн репер Канье Уэст 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар тэрбээр  X17 Online-д ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.

 

"Танилц, энэ бол Майло Яннопулос, тэр миний ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил дээр ажиллаж байгаа" хэмээн Канье Уэст мэдэгдсэн байна. Түүнээс "АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа" эсэхийг тодруулан асуухад "Тийм ээ" хэмээн хариулсан байна. 

 

Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр, Уэстийн танилцуулсан Яннопулос өмнө нь АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Маржори Тейлор Гриний багт ажилалж байжээ. Түүнчлэн хэт барууныг баримтлагч хэвлэлийн редакцийг удирдаж байсан аж.

 

Энд дуулгахад, Канье Уэст өмнө нь, 2020 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан юм. Тэрбээр сонгуулийн кампанит ажилд 12 сая долларыг өөрийн хөрөнгөөс зарцуулсан бөгөөд сонгуулиар 60 мянган хүний санал авсан. Канье Уэст хамгийн амжилттай байсан муж нь Теннесси бөгөөд энэ мужийн 10 мянган сонгогч буюу нийт сонгогчдын 0,3 хувь нь түүний төлөө саналаа өгсөн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
medreliin xurts ovchtei
2022-11-23
ану хэт хөгжөөд тарган хүн мисс сэтгэцтэй хүн ерөнхийлөгч болж дээ
2022-11-22