BTS-ийн "Dynamite" дууны Youtube дээрх үзэлт 1.6 тэрбумыг давлаа
2022-11-22

Дэлхий даяар шуугиан тарьсан "BTS"-ийн "Dynamite" дууны клип өнөөдрийн байдлаар Юүтүб дээр 1.6 тэрбум үзэлт авчээ. Энэ нь хамтлагийн хамгийн олон хүн үзсэн хоёр дахь видео болсон гэж "BIG HIT" агентлаг мэдээллээ.

 

Үүний өмнө "Boy with Luv" хэмээх  дуу нь  мөн адил 1.6 тэрбум хандалт авч хамлагийн рекордыг тогтоогоод байсан билээ. 

 

BTS-ийн анхны англи хэл дээрх дуу болох "Dynamite" нь баяр баясгалан, өөртөө итгэх итгэлийн тухай дуу юм. Энэ дуу нь BTS-ийг 2020 онд "Billboard Hot 100" жагсаалтын нэгдүгээр байранд орж тус хамтлагийн анх удаа "Грэмми"-д  ялалт байгуулж байв.

 

"BTS"  хамтлагийн хувьд Юүтүб сувагтаа 100 сая гаруй хүн үзсэн 39 дууны клиптэй аж. 

Shuud.mn
Сонин хачин