Хүүхдийн паркийн 10.2 га газрыг ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД авна
2022-11-22

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Нийслэлийн 2023 оны төсөв батлах тухай тогтоолын төслийг өргөн барилаа. Мөн нийслэлийн ИТХ-ын 2022 оны 65 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хамтад нь өргөн барисан юм

 

 

Дээрх төслүүдтэй хамт Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НЗДТГ-ын эзэмшиж буй10.2 га газрыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэн тохижуулах зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг өргөн барьсан юм. 

Shuud.mn
Сонин хачин
ХНН:
ЗҮВ ЗҮГЭЭР ГАЗРЫН ГЭРЧИЛЭЭ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ... ТУСГАЙ ГЭХЭЭР ЯАЖ ХАМГААЛДЫМ БОЛЖЭЭН
2022-11-23