Месси: Өөрсдийгөө зөвтгөх аргагүй
2022-11-23

Мягмар гарагт Саудын Араб, Аргентины багууд тоглож, улмаар 1:2 харьцаагаар Аргентины баг ялагдсан юм. Энэ нь хөлбөмбөг сонирхогчдын хувьд төдийгүй багийнханд нь ч гэнэтийн явдал байлаа. Ийнхүү ялагдсаны дараа Аргентины  шигшээ багийн довтлогч Лионель Месси мэдэгдэл хийжээ. 

 

"Өөрсдийгөө зөвтгөх арга алга. Бид урьд өмнөхөөс илүү нэгдмэл болно. Энэ баг хүчтэй. үүнийгээ ч харуулсан. Урт хугацаанд тохиолдож байгаагүй нөхцөлтэй бид өнөөдөр тулгарлаа. Одоо Аргентины баг бид бол жинхэнэ баг гэдгийг харуулах ёстой. Бид алдаагаа засаж, зорилгодоо хүрэхийг хичээх ёстой. Би зүгээр байна, гэхдээ тоглолтын дүнд гонсойсон" хэмээн Месси Daily Express сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. 

 

Катарт болж буй ДАШТ-д Аргентины баг Саудын Арабын багтай таарсан юм. Тоглолт "Лусаил Айконик" цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд 2:1 харьцаатайгаар Саудын Арабын багийн ялалтаар өндөрлөсөн юм. Аргентинчуудын авсан цорын ганц онооны гоолыг Месси хийжээ. 

 

Энд дуулгахад Лионель Мессигийн хувьд энэ удаад Катарт зохион байгуулагдаж буй тэмцээн түүний оролцож буй тав дахь ДАШТ  болж байгаа юм. Тэрбээр 2014 онд Аргентины шигшээ багийнхаа хамт ДАШТ-д дэд байрыг эзлэж байв.Тэрбээр тав дахь удаагаа ДАШТ-д оролцож байгаатай холбоотой сэтгэгдлээ хэвлэлийнхэнд хуваалцахдаа энэ нь түүний хувьд сүүлчийн ДАШТ болно хэмээн мэдэгдэж байсан юм. 

 

"Энэ миний сүүлчийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байх. Миний бэлтгэл сайн байгаа. Карьерынхаа туршид өөртөө анхаарал хандуулж ирсэн. Миний хувьд сүүлчийн байх ДАШТ дээр агуу мөрөөдлөө биелүүлэх сүүлчийн боломж надад байна. Дараа нь тэгэх л байж гэж бодохын оронд юу ч болсон гэлээ үргэлж оролдоод үзэх хэрэгтэй" хэмээн Месси өгүүлжээ

 Лионель Андрес Месси Куччиттини "Пари Сен Жермен" клубийн довтлогч, Аргентины шигшээ багийн ахлагч юм. Түүнийг Испанийн аварга шалгаруулах тэмцээн, Барселона болон Аргентины шигшээ багийн түүхэн дэх шилдэг довтлогч, бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг гэж үздэг.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-11-24