КАТАР-2022: Шууд дамжуулалт хийж байсан сэтгүүлч халаасны хулгайд өртжээ
2022-11-23

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж буй Катар улсад шууд дамжуулалт хийж байсан гадаадын сэтгүүлч халаасны хулгайд өртжээ. 

 

Энэ сарын 21-ний өдөр Аргентин телевизийн сурвалжлагч Доминик Мецгер өөрийнх нь эд зүйлсийг дээрэмдсэн тухайгаа  шууд эфирээр ярьжээ. Хулгайд алдсан эд зүйлс дунд мөнгө, бичиг баримт, зээлийн картууд зэрэг чухал эд зүйлс нь алдагдсан байв. 

 

"The Evening Standard" сонинд мэдээлснээр Мецгер шүтэн бишрэгчидтэй ярилцлага хийж байхад нь хэн нэгэн түүний цүнхийг ухсаныг анзаарсан байна. 
 

Доминик Мецгер хэлэхдээ, "Надад хулгайн хэргээс гадна тухайн улсын цагдаа нарын хандлага үнэхээр цочирдмоор байлаа. Учир нь хулгайн хэргийг мэдээлэхээр цагдаагийн хэлтэст очсон “Хэзээ нэгэн цагт гарч ирнэ” гээд тоосонгүй” хэмээн мэдээлсэн байна. 
 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-11-24