Орос ээжүүд: Путин, та эр хүн л юм бол ээжүүдтэй уулз!
2022-11-23 11:02

Орост дайчлагдсан болон хугацаат цэргийн албанд татагдсан эрчүүдийн ар гэрийг нэгтгэх олон нийтийн хөдөлгөөн болох "Ээжүүд, эхнэрүүдийн зөвлөл" Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан нээлттэй уулзалт зохион байгуулахыг шаарджээ. Энэ талаар Медуза цахим хэвлэл мээдэлсэн байна. 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн алба хаагчдын ээжүүдтэй уулзахаар болсон гэсэн мэдээлэл гарсан юм. Гэсэн ч олон нийтийн хөдөлгөөний гишүүдийн хэн нь ч энэ уулзалтад орох урилга хүлээж аваагүй байна. Тиймээс зөвлөлийн зохион байгуулагч Ольга Цуканова Путинд хандсан уриалга бүхий мэдэгдэл гаргажээ. Тэрбээр энэ мэдэгдэлдээ эрх баригчид дайчлагдсан эрчүүдийн ар гэрийн санал гомдлыг сонсдог гэж харуулахын тулд "урьдаас бэлдсэн хүмүүс"-тэй уулзах гэж байгааг онцолсон байна.

"Энэ бол бидэнд хэрэгтэй тэр зүйл биш. Владимир Владимирович, та эр хүн мөн юм уу биш юм уу? Урьдаас бэлдсэн хүмүүстэйгээ биш харин өөр өөр хотуудаас өөрсдийнхөө зардлаар энд ирсэн жинхэнэ ээжүүдтэй уулзаж, тэдний нүд рүү эгцэлж харан ярих зориг зүрх танд байгаа. Бид энд, Москвад байна, тантай уулзахад бэлэн. Бид таны хариуг хүлээж байна. Эсвэл дахиад л нуугдаж, зугтах гэж байна уу? Манайд Батлан хамгаалах яаманд эрчүүд, цэргийн прокурорын газарт эрчүүд, ерөнхийлөгчийн захиргаанд ч дан эрчүүд, ерөнхийлөгч нь ч эр хүн. Харин ээжүүд нөгөө талд нь байна. Тэгээд яах вэ, эрчүүд ээ, хэлэлцэх үү эсвэл нуугдацгаах гэж байна уу?" хэмээн Ольга Цуканова мэдэгджээ. 

 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн алба хаагчдын ээжүүдтэй уулзах гэж байгаа талаарх мэдээлэл 11 дүгээр сарын 22-ны өдөр Оросын хэвлэлүүдээр гарсан юм. Ведомости сонины мэдээлснээр, Путин 11 дүгээр сарын 27-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг Ээжүүдийн өдөрт зориулан ОХУ-ын цэргийн алба хаагчдын ээжүүдтэй уулзахаар болсон байна.

 

Энэ уулзалтын үеэр "цэргийн алба хаагчид оролцож буй байлдааны ажиллагааны сэдэв"-ийг уулзалтын үеэр Ерөнхийлөгч хөндөхгүй гэж эх сурвалж Ведомости сонинд өгүүлжээ. Мөн ийм уулзалт зохион байгуулахаар бэлдэж байгаа талаар Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ч баталсан байна. 

 

Энэ мэдээлэл гарсны дараа, Цэргийн ээжүүдийн хороодын зөвлөлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Валентина Мельникова "Верстка" сонинд мэдээлэл өгөхдөө, хүний эрхийг хамгаалагч байгууллагуудын төлөөлөгчдийг Путинтэй хийх уулзалтад уриагүй хэмээн онцолжээ. Мөн энэ сонинд мэдээлэл өгсөн нэгэн эх сурвалжийн өгүүлснээр, Кремль ээжүүдийн эх оронч хөдөлгөөн байгуулах талаар хэлэлцэж байгаа гэнэ. 

 

Энд дуулгахад, 10 дугаар сарын сүүл үеэс эхлэн Оросын 15 бүс нутагт дайчлагдсан эрчүүдийн ар гэрийнхэн эсэргүүцэлд нэгдэн ойр дотны хүмүүсийг нь фронтын шугамаас татах, шаардлагатай хэрэгслээр хангахыг шаардаж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
яагаад оросууд путинийг огцруулахгүй байгаан. оросуудаас асуугаач
2022-11-29
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-11-24
Уулзанааа:
Орлон тоглогчоо явуулчих биз
2022-11-23
зочин:
Aз болоход путин байден 2 тийм ч залуухан тугалууд биш юм даа.. 70 гарсан хоёр Xалзаадайд сайндаа л 12 жилийн нас байгаа биз...
2022-11-23
пүтин бол солио мэдрэлийн өвчин туссан зөнөг өвгөн, тархинд нь макаров оор л буудах нь хамгийн зөв
2022-11-23
Тооох уу авч хэлэлцэхгүй биз дээ
2022-11-23