ФОТО: Анхны УИХ-ын гишүүдэд хүндэтгэл үзүүллээ
2022-11-23 13:12

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсны 816 жил, Эзэн богд Чингис хаанс мэндэлсний 860 жилийн ой "Монгол Бахархлын өдөр"-ийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар анхны УИХ-ын гишүүдийг Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 

 

 

Монгол Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгуулиар байгуулагдсан 1992-1996 оны Улсын Их Хурал нь монголын парламентын хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуульд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн баталгаажуулсны дагуу манай улс нэг танхимтай парламентын тогтолцоонд шилжсэн юм.

 

 

Улсын Бага Хурлын 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 тоот тогтоолоор Монгол Улсын Их Хурпын сонгуулийг 1992 оны 06 дугаар сарын 28-ны өдөр явуулахаар тогтож, Улсын Их Хурлыг сонгох сонгууль сонгуулийн мажоритар системээр, 2-4 мандат бүхий томосгосон 26 тойрогт болж МАХН - 70, МоАН, МҮДН, НН-ын “Ардчилсан холбоо” эвсэл - 4, МСДН - 1, бие даан нэр дэвшигч - 1 суудал тус тус авчээ. Үндсэн хуулийн дагуу Улсын Их Хуралд хамгийн олон суудал авсан МАХН-аас Улсын Их Хурлын даргаар Нацагийн Багабандийг, дэд даргаар Ж.Гомбожавыг сонгожээ.  

 

 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-11-24
Хүндэтгэл, шагнал гавьяанд дуртай ард олон шүү бид
2022-11-23