Хятад дахь iPhone-ийн үйлдвэрт эсэргүүцэл дэгджээ
2022-11-23

Хятадын Жэнжоу хотод байх Foxconn үйлдвэр дээр өргөн цар хүрээтэй эсэргүүцэл дэгдсэн талаар AFP болон Ройтерс агентлагууд мэдээлжээ. Энэ үйлдвэр нь iPhone гар утас үйлдвэрлэдэг дэлхийн томоохон үйлдвэр бөгөөд өнгөрсөн сарын сүүл үеэс коронавирусийн халдвар илэрсний улмаас үйлдвэрт хөл хорио тогтоосон тухай мэдээлэл гарч байв. 

 

Эх сурвалжууд Твиттерт нийтлэгдсэн ажиглалтын камерын дүрс бичлэг болон Хятадын Вейбо сүлжээний бичлэгүүдийг иш татан мэдээлэл дамжуулжээ. Эдгээр бичлэгүүд дээр "олон ажилчин" цуглан эсэргүүцэл үзүүлж байгаа нь дүрслэгдсэн байна. Тэд ажиглалтын камер, үйлдвэрийн цонхыг модоор цохиж байгаа нь бичлэг дээр дүрслэгджээ.

 

Нөхцөл байдлыг хяналтад авахаар цагдаагийнхан ирсэн байна. Харин Хятадын эрх баригчид үүссэн нөхцөл байдалтай холбоотой ямар нэг мэдээлэл хийгээгүй аж. 

 

Энд дуулгахад, 11 дүгээр сарын эхээр Apple  компани мэдэгдэл хийж, Жэнжоу дахь үйлдвэр коронавирусийн хязгаарлалт тавьсны улмаас үйлдвэрлэлийн бүтээмж буурсан талаар онцолж байлаа. Жэнжоуд коронавирусийн улмаас хатуу хязгаарлалтууд тогтоосон бол Фоксконн үйлдвэрийн ажилчдын дундаас халдвартай хүн олон илэрсэн тул ажилчдыг гаргахгүй, хөл хорио тогтоож байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-11-24