Улаан-Үд хотод шинэ жил тэмдэглэх зардлаас хэмнэсэн мөнгийг цэргийн ажиллагаанд зарцуулна
2022-11-23 16:00

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарласан "цэргийн тусгай ажиллагаа"-д хамгийн олон хүнээ илгээж, мөн хамгийн олон хүнээ алдсан бүгд найрамдах улсуудын нэг Буриадын нийслэл Улаан-Үд хотод зул сар, шинэ жилийн баярыг цомхон тэмдэглэж, хэмнэсэн мөнгийг "цэргийн ажиллагаа"-д зарцуулахаар болжээ. 

 

RuNews24 сайтын мээдэлснээр, Украинд "цэргийн тусгай ажиллагаа" үргэлжилж байгаа, хэсэгчилсэн дайчилгаа явагдсаны дараа Шинэ жил болон Зул сарын баярыг тэмдэглэх хүрээнд Буриадын эрх баригчид олныг хамарсан баяр ёслолын ажиллагаанаас татгалзахаар шийдсэн гэж Улаан-Үд хотын захиргааны тэргүүн Игорь Шутенков мэдэгдсэн байна. 

 

Түүний мэдэгдсэнээр, Буриадын нийслэлд гол гацуурыг чимэх бөгөөд чимэглэлийн ажилд олон жил ашигласан хуучин тоглоом, гэрэл чимэглэлийг ашиглах гэнэ. Мөн төв талбай дээр байгуулдаг мөсөн хотхоныг энэ жил барихгүй байхаар шийджээ. 

 

Мөсөн баримал, баярын арга хэмжээ, ёслолын буудлага зэрэгт илүү зардал гаргах шаардлагагүй гэж Игорь Шутенков мэдэгдээд, хэмнэсэн мөнгийг Украинд үргэлжилж буй "цэргийн тусгай ажиллагаа"-ны хэрэгцээ болон Донбасст тэргүүн шугаманд байлдаж яваа хүмүүст зарцуулна гэж онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-11-24
эмээ:
Зөв, тэргүүн шугамд байлдаж яваа цэргүүдэд дулаан хувцас сайн хоол эм тан болгоод явуулсан нь лээр, тэд тоглож яваа биш,
2022-11-23
хөөрхийс:
за заа.. Xэдэн хөвгүүдийг нь Oрос ах нь дайны тэргүүн шугаманд аваачин өгч галд шаран их л гийгүүлж өгч байгаам байна дөө..хөөрхий буриадууд.
2022-11-23