К-поп ертөнцөд цахиур хагалж буй Тайланд гаралтай алдартнууд
2022-11-24 09:40

Өмнөд Солонгосын дуу хөгжмийн ертөнцийн ихэнх од солонгос дуучид боловч гадаад улсаас ирээд алдаршсан од цөөнгүй байдаг билээ. Үүнд, Хятад, Япон, Тайланд, АНУ зэрэг улсуудаас Солонгос Улсыг зорин ирж айдол болохын тулд асар их бэлтгэлийн үр дүнд к-поп ертөнцөд орж ирдэг. Өөрийн нэрийг төдийгүй улс орныхоо нэрийг дэлхий нийтэд таниулж, цахиур хагалж яваа Тайланд айдолуудыг танилцуулж байна. 

 

1. LISA (Blackpink)

 

BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa буюу Lalisa Manobal нь Тайланд улсын иргэн юм. Түүнийг анх төрөхөд нь Pranpriya Manobal гэдэг нэр өгсөн ч уг нэрээ солиулжээ. Тэрээр 1997 онд Тайландын Бурирам хотод төрсөн. Хүүхэд байхдаа “We Zaa Cool” гэдэг бүжгийн хамтлагтай байсан билээ. YG энтертайнментад 2010 онд элсэж орон зургаан жил бэлтгэгдсэний эцэст дэбютээ хийсэн байдаг.

 



 

2. MINNIE ( (G)-DLE )

 

(G)I-DLE хамтлагийн гишүүн Minnie 1997 онд Тайландын Бангкок хотод төрсөн. Түүний жинхэнэ нэрийг Nicha Yontararak гэдэг ба Minnie гэдэг нь тайзны нэр юм. Багадаа Тайландын “Wattana Wittaya Academy”-д сурдаг байсан. Тэрээр дуучин, ая зохиогчоос гадна энэ жил “So Not Worth It” кинонд тоглож жүжигчнээр дэбют хийсэн билээ.

 



 

3. NICHKHUN (2 PM)

 

2PM хамтлагийн гишүүн Nichkhun бол Солонгосын хамгийн анхны Тайланд айдол. Түүний жинхэнэ нэрийг Nichkhun Buck Horvejkul гэдэг. Nichkhun нь Тайланд-Америк гаралтай дуучин, дуу зохиогч, модел, жүжигчин билээ. Тэрээр 1988 онд АНУ-д төрсөн ба Тайландад өсжээ. Учир нь түүний аав Хятад, ээж нь Тайланд хүн юм.

 


 

4. BAMBAM (GOT7)

 

GOT7 хамтлагийн гишүүн Bambam 1997 онд Тайландын Бангкокд төржээ. Түүний жинхэнэ нэрийг Kunpimook Bhuwakul гэдэг. Bambam нь Blackpink-ийн Lisa-тай нэг хамтлагт бүжиглэдэг байсан дотны найзууд юм. Сонирхолтой зүйл хэлэхэд, тухайн үед Lisa Bambam-аас өндөр байсан тул Lisa-г эгчээ гэж дууддаг байсан гэнэ.

 



 

5. SORN (CLC)

 

CLC хамтлагийн гишүүн байсан Sorn нь 1996 онд Тайландын Бангкокд төрсөн. Түүний жинхэнэ нэрийг Chonnasorn Sajakul гэдэг. Тэрээр Тайландад болсон “K-pop star hunt” тэмцээний ялагч болж байжээ. CLC хамтлаг тарснаас хойш өөрийн соло карьераа эхлүүлэн амжилттай яваа юм.

Shuud.mn
Сонин хачин
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-11-24