Хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна
2022-11-23 16:31

2022 оны 11 дүгээр сарын 24, 25-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 27-28-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цас багатай нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.

 

 

Энэ сарын 28-наас эхлэн 12 дугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -42...-47 градус, өдөртөө -29...-34 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -24...-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байх төлөвтэй байна. 


 Улаанбаатар хот орчимд 11 дүгээр сарын 24, 27, 28-нд цас орж,  28-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -39...-41 градус, бусад хэсгээр -32...-34 градус, өдөртөө -23...-25 градус хүйтэн байх төлөвтэй байна.  

 

ЭХ СУРВАЛЖ: http://tsag-agaar.gov.mn/

Shuud.mn
Сонин хачин
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-11-24