Д.Доржготов: Эрдэм мэдлэг арвижин дэлгэрч, эх орон минь мөнхөд хөгжин дэвших болтугай
2022-11-24 11:39

Төрийн дээд одон тэргүүн зэргийн "Чингис Хаан" одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд ёслол төгөлдөр боллоо.

Өнөөдөр Төрийн дээд тэргүүн зэргийн Чингис Хаан одонг Академич Д.Доржготовт хүртээсэн юм.

Шагнал гардсны дараа тэрбээр "Монгол Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгчөө. Төр нийгмийн зүтгэлтэн Чингис хаан одонт эрхмүүдээ, эрдэмтэн судлаач номын эрхэм нөхөд өө, газар зүй, хөрс судлалын салбарт олон жил хүчин зүтгэж яваа миний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд тэргүүн зэргийн шагнал Чингис хаан одон хүртээсэн явдалд чин сэтгэлээсээ талархаж, цээж дүүрэн баяртай байна.

Шинжлэх ухаан, технологи нь аливаа улс орны урт хугацааны тогтвортой хөгжлийн баталгаа, эрчимтэй хөгжлийн тулгуур, хөшүүрэг, хөдөлгүүр болсон өнөө үед төрөөс энэхүү эрхэм дээд шагналаа эх орны олон зуун эрдэмтэн судлаачдын төлөөлөгч надад олгож байгаа нь шинжлэх ухааны салбарт өгч байгаа өндөр үнэлгээ, том итгэл, гүн хүндэтгэл хэмээн ойлгож байна.

Монголчууд бидний эхэс дээдсийн ариун голомт Бурхан халдун хайрхан, гурван мөрний сав нутагт өсөж торниж, ертөнц дахинаа гайхагдсан эзэн Чингис хааны цогцлоон байгуулсан агуу их эзэнт гүрний түүх уул ус газар нутаг сав шимийн ертөнцтэйгээ салшгүй холбоотой билээ. Монголын нууц товчоонд өгүүлсэнчлэн Хөрст газар хөрвөж, Хөвчин дэлхий дайтаж байх цаг дор Эзэн Чингис хаан усны тунгалаг, өвсний соргог, уулын өндөр, талын уудмыг шүтэн эзэмшиж, нүүдлийн иргэншлийн түүхэн дээд хамгийн хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан чанадын утга учир нь Монгол орны минь байгаль цаг уур, говь хангай, тал хээр хосолсон үржил шимт хөрс бүхий газар нутагт минь оршиж байжээ. Тиймээс газар нутгийн онцлог, нэршил, хөрс шороо, ургамал амьтан, гадаргын хий хийгээд газрын доорх баялаг бүгд эх түүхийн суурь нэгэн үндэс болохын учир түүхэн дэх газрын хүчин зүйлийг эрдэмтэд ихэд анхааран тал бүрээс нь судалж ирсэн түүхтэй.

Миний сурч эзэмшсэн мэргэжил, судалж бүтээсэн мэдлэг маань Нүүдлийн соёл иргэншлийн гайхамшигт түүхийг бүтээсэн хөрст газартай амин холбоотой явсаар 60 гаруй жилийг үдэж байна. Газар зүйн судалгаа бол улс орны тусгаар тогтнол ашид оршихын баталгаа  гэдгийг үе үеийн судлаач эрдэмтэд гүнээ ухамсарлаж, эх орондоо газар зүйн шинжлэх ухааныг бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө 98 жил цуцалтгүй ажиллаж хөдөлмөрлөж ирсний сүүлийн 60 гаруй жил өөрийн өчүүхэн боловч хувь нэмрээ оруулсандаа баяртай байна. Манай хамт олон хамтран зүтгэгч та бүгдээрээ нэн бахархаж байна. Энэ хугацаанд судлаач нөхөдтэйгээ хамтран эх орныхоо нутаг дэвсгэр байгалийн нөхцөл нөөц баялаг, хүн ам, нийгэм, эдийн засгийн талаарх бүхий л мэдээллийг багтаасан шинжлэх ухаан зураг зүйн лавлах Монгол Улсын үндэсний атласыг гурван удаа боловсруулан нийтлүүлж, томоохон бүтээлүүдэд оролцлоо. Монголын төр, түмэн олон минь, хувь заяагаар учирсан хөрст энэ Монгол нутаг орноо үеийн үед ургийн урагт хайрлан хүндэлж, бишрэн дээдэлж, унаган дагшнаар нь авч яваарай гэж өвгөн эрдэмтэн ах нь уламжилж байна аа. Эрдэм мэдлэг арвижин дэлгэрч, эх орон минь мөнхөд хөгжин дэвших болтугай" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258
2022-11-25

DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-11-24