BTS-ийн Жин 12 дугаар сарын 13-нд цэрэгт татагдана
2022-11-25

БНСУ төдийгүй дэлхийн хамгийн алдартайхамтлаг болох "BTS" хамтлагийн гишүүн Ким Сокжин буюу Жин 12 дугаар сард цэрэгт татагдах болжээ.

 

Солонгос улсад цэргийн зарлангаа авснаас хойш 15-20 хоногийн хугацаанд цэргийн албандаа очих ёстой байдаг.

 

Таван долоо хоногийн турш бэлтгэлийн кэмпэд байрласны дараа  цэргийн аль нэгэн нэгж хэсэгт томилогдох гэнэ. 

 

Солонгосын 18-28 насны эрчүүд хэрэв эрүүл мэндийн хувьд асуудалгүй бол бүгд 18-21 сарын хугацаанд цэргийн алба хаахыг хуулиар тогтоосон байдаг билээ. Гишүүд ийнхүү бүгд дарааллын дагуу цэргийн албандаа татагдахаар болж байна.

 

Тэрбээр энэ 12 дугаар сарын 4-нд 30 нас хүрэх юм. 

Shuud.mn
Сонин хачин