КАТАР-2022: Ришарлисоны супер гоол Бразиль ялахад туслав

Бразилийн шигшээ баг Сербитэй тоглон, 2:0 харьцаагаар ялалт байгуулжээ. Бразилийн багийн хоёр гоолыг хоёуланг нь довтлогч Ришарлисон хийсэн бөгөөд тэрбээр тоглолтын 63 болон 73 дахь минутад гоол хийсэн байна.
Олон улсын хэвлэлүүд Ришарлисоны хоёр дахь гоолыг "супер гоол", ДАШТ-2022 -ын "хамгийн уран гоол" хэмээн бичиж байна. Тэрбээр дамжуулсан бөмбөгийг авч, өөрийнхөө дээгүүр давуулан хайчаар цохисон гоол хийлээ гэж спортын тайлбарлагчид онцолжээ.
Энд дуулгахад, Бразилийн шигшээ баг 1930 оноос хойш хөлбөмбөгийн ДАШТ-д тасралтгүй оролцож байгаа цорын ганц шигшээ баг юм. 1934 оноос эхлэн ДАШТ-ий таван удаагийн аварга болж байсан энэ баг тэмцээний эхний шатанд хэзээ ч хожигдож үзээгүй аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ