Британийн сувилагч нар анх удаа ажил хаяна
2022-11-25

Британийн сувилагч нар 100 гаруй жилийн түүхэнд анх удаа ажил хаялтад нэгдэхээр болжээ. Тэд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардан ирэх сард ажил хаяхаар болсон талаар Сувилагч нарын холбооноос авсан эх сурвалжтайгаар Guardian  сонин мэдээлсэн байна.

 

Сонины мэдээлснээр, холбооныхон хэлэлцээ хийх санал тавьсан ч Засгийн газар энэ саналыг хүлээн аваагүй тул 12 дугаар сарын 15, 20-ны өдрүүдэд сувилагч нар орон даяар ажил хаяхаар болжээ. Тэд эсэргүүцэл илэрхийлэн ажил хаясан ч ажилтнуудын шаардлагыг эрх баригчид авч хэлэлцэхгүй бол цаашид ч ажил хаяхыг үгүйсгэхгүй гэж Сувилагч нарын холбоо мэдэгдсэн байна.

 

Сувилагч нараас гадна Их Британийн гурван яамны төрийн албан хаагчид 12 дугаар сарын дунд үеэс эхлэн нэг сарын хугацаанд ажил хаялт зарлахаар болжээ. Энэ ажил хаялтад Британийн Дотоод хэргийн яам, Тээврийн яам болон Байгаль орчны яамны ажилтнууд нэгдэхээр болсон байна.Тэд мөн л инфляци хурдацтай нэмэгдэж байгаа үед цалин хөлсийг нэмэх шаардлагыг эрх баригчдад хүргүүлжээ. 

 

Британид долдугаар сарын байдлаар инфляцийн албан ёсны үзүүлэлт өнгөрсөн зуунд тогтоосон дээд үзүүлэлтийг давж, жилийн дүнгээр 10,1 хувьд хүрчээ. Зургадугаар сартай харьцуулахад хэрэглээний үнэ 0,7 хувиар өссөн байна. Харин хүнсний инфляци илүү өндөр болсон бөгөөд 12,3 хувьтай гарсан нь 1981 оны гуравдугаар сард тохиосон инфляциас хойших хамгийн өндөр үзүүүлэлт аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258
2022-11-25