Их Британийн Хааны Агаарын зэвсэгт хүчний цэнэглэгч танкер хоёр хөдөлгүүр нь хоёулаа 100 хувь экологийн цэвэр түлшээр ажиллан, нислэг үйлдсэн дэлхийн анхны цэргийн онгоц болжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Airbus A330 онгоцыг нэмэж тоноглон, цэргийн зориулалттай болгосон бөгөөд энэ онгоц 90 минутийн хугацаатай туршилтын нислэг үйлдсэн байна. Нислэгийн туршилтад ашигласан түлш нь эфирийн тосны хүчилтэй синтетик парафин керосин аж.
Агаарын цэргийн хүчин цаашид ийм түлш ашиглах сонирхолтой байгаа бөгөөд энэ төрлийн түлш нь хаягдал эсвэл химийн үндсэн бодисуудаар хийх боломжтой, экологид ээлтэйн дээр өртөг өндөртэй материалаас татгалзах боломжийг олгодог гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |