Бразилийн Лажеаду-ду-Бугре хотын дарга Масиэл душ Сантушийг ажлын байрандаа байхад нь үл мэдэгдэх этгээд өрөөнд нь нэвтрэн орж, бууджээ. Энэ талаар Folha de S.Paulo сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, пүрэв гарагийн 11:00 цагт хотын даргын өрөө рүү масктай, зэвсэглэсэн этгээд нэвтрэн орж гал нээж, дараа нь машинд суун зугтжээ. Түүний үйлдсэн энэ хэргийн улмаас хотын дарга газар дээрээ амиа алдсан бол хотын захиргааны өөр нэг ажилтан шархдан эмнэлэгт хүргэгдсэн байна.
Энд дуулгахад, Бразилийн Лажеаду-ду-Бугре хотод өмнө нь ч төрийн албан тушаалтнууд гэмт хэргийн золиос болж байв. Тухайлбал, 2019 онд энэ хотод Эрүүл мэндийн газрын даргыг буудан хөнөөж байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |