БНХАУ, ОХУ хоёр нэг туйлт ноёрхол, бүдүүлэг хүчний бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй гэнэ. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжууллаа.
"Хятад, Орос хамтдаа олон туйлт дэлхийг урагшлуулж, нэг туйлт ноёрхлыг хүлээн зөвшөөрөхгүйн дээр олон улсын эрхзүйд суурилсан эмх журмын төлөө зогсож, бүдүүлэг хүчний бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй" гэж Ван И БНХАУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Игорь Моргуловтай уулзах үеэрээ мэдэгджээ.
Ван И Оросын элчин сайд Игорь Моргуловтай 11 дүгээр сарын 27-ны өдөр уулзсан бөгөөд энэ үеэр Орос, Хятадын дэлхийд эзлэх байр суурийн талаар төдийгүй хоёр орны цаашдын хамтын ажиллагаа өргөжнө хэмээн мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |