Хувцаслалтыг нь шүүмжилсэнд адарсан Хорват загвар өмсөгч илүү задгай хувцас өмсжээ
2022-11-28

 

Хорватын супермодель, мисс 30 настай Ивана Кноль Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр гадаад төрхийг нь шүүмжилсний хариуд адарч, улам задгай хувцас өмссөн талаар championat.com мэдээлжээ. 

 

Түүнийг 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй Катарын уламжлалыг хүндлээгүй хэмээн олон нийтийн сүлжээний хэрэглэгчид шүүмжилсэн аж. Харин Кноль Ойрх Дорнодын оронд болж буй ДАШТ-ий зохион байгуулалтыг "цирк" хэмээн шоолжээ. 

 

Хорватын мисс болж байсан бүсгүй ДАШТ-ий хэд хэдэн тоглолтыг очиж үзсэн бөгөөд задгай хувцаслалтаараа орон нутгийнхны дургүйцлийг төрүүлсэн гэнэ. Харин 11 дүгээр сарын 27-ны үдэш улсынхаа багийг Канадтай тоглох үеэр очиж үзэхдээ мөн л хувцаслалтаараа олны анхаарлыг татсан аж.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
энийг ч удахгүй алчихна даа
2022-11-29
Estoi dendyy Huurhuun Yanztai ????:
Estoi Yanztai Goe bna ????????????
2022-11-29
Suga yanhan
2022-11-28