Нүүрсний эрэлттэй уялдуулж Ханги-Мандалын төмөр замыг холбох эсэх асуудлыг ярилцана
2022-11-28

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 28-ны өдөр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй Бээжин хотноо уулзав.

 

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдсонд Ван И сайдад баяр хүргэж, энэ онд ийнхүү гурав дахь удаагаа биечлэн уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй төрийн айлчлалыг зохион байгуулахад хоёр улсын ГХЯ-д идэвхтэй хамтран ажилласанд Б.Батцэцэг сайд талархал илэрхийлэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар хийж буй анхны төрийн айлчлалыг амжилттай зохион байгуулах, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахад Ван И сайд чухал үүрэг гүйцэтгэснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглэснийг Б.Батцэцэг сайд түүнд уламжилж, энэ удаагийн айлчлал Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааг ахиулахад чухал түлхэц үзүүлнэ гэж итгэж буйг илэрхийлэв.  Тэрээр хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлал, яриа, хэлэлцээний үеэр хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох нь чухал болохыг дурдав. Тухайлбал, хоёр талын харилцан тохирсон хилийн төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулахын зэрэгцээ Ханги-Мандал хилийн боомтыг шинэ төмөр замаар даруй холбох нь чухал байгааг онцлон тэмдэглэлээ. Гадаад хэргийн сайд Ван И, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй дахин уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлж, түүний 2022 оны 8 дугаар сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай хэрэгжсэнд сэтгэл хангалуун байгааг дурдав.

 

Тэрбээр хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, монголын талын анхаарал хандуулж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө монголын талтай нягт хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Түүнчлэн Ханги-Мандал хилийн боомтыг төмөр замаар холбох асуудлыг хоёр талын худалдааны эргэлт, нүүрс тээвэрлэх эрэлт хэрэгцээтэй уялдуулан үргэлжлүүлэн ярилцахаа тэмдэглэв. Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал амжилттай үргэлжилж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Shuud.mn
Сонин хачин
Их санасан газар 3 шөнө хоосон гэж энэ дээ. Нээх л бөөн шоу хийж төмөр зам тавьлаа гэсэн чинь Хятад бэлэн биш байжээ.
2022-11-29
cindybyrd:
You can win him or her back again, and this is relatively easier than what you think. My boyfriend left me and I was devastated. The most painful thing is that I was pregnant for him. I wanted him back. I did everything within my reach to bring him back but all was in vain, I wanted him back so badly because of the love I had for him, I begged him with everything, I made promises but he refused. I explained my problem to my sister and she suggested that I should rather contact a spell caster that could help me cast a spell to bring him back , I had no choice than to try it. I messaged the spell caster called Dr.Excellent, and he assured me there was no problem and that everything will be okay before 28hours. He cast the spell and surprisingly 28 hours later my boyfriend called me. It was so surprising, I answered the call and all he said was that he was so sorry for everything that had happened He wanted us to come back together. He also said he loved me so much. I was so happy and went to him that was how we started living together happily again.thanks to Dr.Excellent . if you are here and your Lover is turning you down, or your boyfriend moved to another girl, do not cry anymore, contact Dr.Excellent for help now..Here his contact. WhatsApp: +2348084273514 , Email: Excellentspellcaster@gmail.com Website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
2022-11-28
зочин:
Байнга л 2 улсын харилцаа шинэ шатанд гарлаа, ахиц гарлаа,нягт хамтран ажимллахаа илэрхийллээ, стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлнэ,түлхэц үзүүлнэ, чухал ач холбогдолтой айлчлал боллоо л гэх юм, өмнөхүүд нь огт хэрэгждэггүй байдгиймуу яадгийн, ард түмэндээ арай ойлгомжтой дэлгэрэнгүй, энгийнээр мэдээ бэлтгэж болохгүй юу
2022-11-28