Монгол Улсын агаарын зайн 80 хувь шинэчлэгдлээ
2022-11-28 16:24

Монгол Улсын агаарын тээврийн салбар энэ жил агаарын зайн цогц шинэчлэл хийснээ дэлхийд зарласан. Тодруулбал, Монгол Улсын агаарын зайд ашиглагдах агаарын замуудыг шинэчлэн тогтоож, 2022 оны аравдугаар сарыг 06-ны өдрөөс ашиглаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын агаарын зайн 80 хувь нь шинэчлэгдэж, Монгол Улс агаарын зайн нийт 98 хувиа харж, удирдаж байна.

 

 

Агаарын зайн шинэчлэл хийгдсэнээрманай улсыг тойрон өнгөрдөг нислэгүүдийг татах боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд харж байна. 2019 онд хоногт 450, нийт 133 мянган онгоц  Монгол улс  дээгүүр нисэн өнгөрч байсан бол 2025 онд 250 мянгад хүргэхийг зорьж байгаа юм. Агаарын зайгаа шинэчлэж, эдийн засгийн үр өгөөжтэй, чиг шулуун нислэг үйлдэх шинэ замуудаа ашиглаж эхэлсэн нь үүний суурь дэд бүтцийг бий болгож байна.

 

Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн А/10 тушаалын дагуу агаарын зайд ашиглагдах агаарын замуудаа шинэчлэснээр:

 

  • Олон улсын иргэний нисэхийн байгууллагын шаардлагын дагуу дээд, доод агаарын замуудыг нэгтгэж, зөвхөн уламжлалт болон үзүүлэлтэд тулгуурласан агаарын замуудтай болсон байна.

  • Уламжлалт 94 агаарын замаас тогтмол ашиглалтгүй замуудыг халж, үндсэн чиглэлүүдэд 33 чиг шулуун агаарын замыг тогтоосон байна.

  • Үзүүлэлтэд тулгуурласан 10 зам дээр нэмж агаарын хаалгаас агаарын хаалга чиглэлтэй чиг шулуун 6 замыг тогтоож, нийтRNAV5 ангиллын  16 агаарын замтай болсноор агаарын тээвэрлэгчдэд илүү олон аюулгүй, үр ашигтай чиглэлийг бий болгожээ.

 

Эдгээр өөрчлөлтүүд нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас дэвшүүлж буй GANP буюу дэлхийн агаарын навигацийн төлөвлөгөөний хүрээнд Ази номхон далайн бүсийн орнуудад хэрэгжүүлж буй SEAMLESS ATM PLAN-ний агаарын зай маршрутын үзүүлэлтийн шаардлагуудыг шинэчлэх төлөвлөлтийн ажлуудтай уялдуулан, ИНЕГ-аас цогцоор нь системтэйгээр хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг юм.

 

Монгол Улсын агаарын зайн багтаамж, үр ашгийг сайжруулснаар 2030 он гэхэд нислэгийн тоо жилд 500 мянгад хүрч, агаарын навигаци, нисэх буудлын үйлчилгээний орлого өснө гэж харжбайна. Түүнчлэн агаарын навигацийн үйлчилгээ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого, чиг хандлагын дагуу технологид суурилан хөгжиж, бүс нутагтаа тэргүүлэгч улс орнуудын түвшинд хүрэхээс гадна дотоодынагаарын тээвэрлэгчдийн олон улсад өрсөлдөх чадвар дээшилж, Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа идэвхжинэ хэмээн тооцоолж байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин
cindybyrd:
You can win him or her back again, and this is relatively easier than what you think. My boyfriend left me and I was devastated. The most painful thing is that I was pregnant for him. I wanted him back. I did everything within my reach to bring him back but all was in vain, I wanted him back so badly because of the love I had for him, I begged him with everything, I made promises but he refused. I explained my problem to my sister and she suggested that I should rather contact a spell caster that could help me cast a spell to bring him back , I had no choice than to try it. I messaged the spell caster called Dr.Excellent, and he assured me there was no problem and that everything will be okay before 28hours. He cast the spell and surprisingly 28 hours later my boyfriend called me. It was so surprising, I answered the call and all he said was that he was so sorry for everything that had happened He wanted us to come back together. He also said he loved me so much. I was so happy and went to him that was how we started living together happily again.thanks to Dr.Excellent . if you are here and your Lover is turning you down, or your boyfriend moved to another girl, do not cry anymore, contact Dr.Excellent for help now..Here his contact. WhatsApp: +2348084273514 , Email: Excellentspellcaster@gmail.com Website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
2022-11-28