Ираны армийн генерал: Эсэргүүцлийн үеэр 300 хүн амиа алдсан
2022-11-29 08:02

Хижабаа буруу өмссөн гэсэн шалтгаанаар баривчлагдаж, улмаар цагдаагийн хэсэгт байхдаа бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдэн нас барсан Махса Амини бүсгүйн үхлийн даяар есдүгээр сард  Ираны эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагсаж эхэлсэн нь тус улс даяар эсэргүүцэл, эмх замбараагүй байдал дэгдэх эхлэл болсон юм.

 

Энэ эсэргүүцэл, мөргөлдөөний үеэр 300 гаруй хүн амиа алдсан гэж Ираны армийн генерал Али Гажизаде Ассошейтед пресс агентлагт мэдээлжээ. Түүний өгүүлснээр, амиа алдсан ихэнх хүн эсэргүүцэлд оролцоогүй байж болзошгүй гэнэ. 

 

Эсэргүүцлийн үеэр амиа алдсан хүмүүсийн тоог гаргасан албаны ёсны мэдээлэл байхгүй. Харин хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр, эсэргүүцэл дэгдэх үеэр 450 жагсагч, 60 хууль сахиулагч амиа алдсан бол 18 мянга гаруй хүн баривчлагджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин