БНХАУ-ын тусламжаар ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН цогцолбор барина
2022-11-29 08:22

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлал өндөрлөлөө. Энэ удаагийн айлчлалаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүүхэд залуучуудын спорт цогцолборыг БНХАУ-ын тал буцалтгүй тусламжийн санхүүжилтийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо.

 

 

Энэхүү цогцолбор нь өдөрт 5000-6000 хүүхэд залуучууд хичээллэх боломжтой дэлхийд эхний 10-т орох томоохон төв болох юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа  Яармагийн дэнжийг хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх, бие бялдарын өв тэгш хөгжилтэй болоход түлхэц болох, тэдний ирээдүйд хөрөнгө оруулсан спортын томоохон цогцолбор барих төсөөллөө танилцуулж байв. Тэгвэл ийнхүү БНХАУ-ын тусламжаар Яармагийн дэнж дээр Хүүхэд залуучуудын спорт цогцолбор байгуулагдах нь ээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Цагаан цаасны хувьсгал" буюу Хятад дахь эсэргүүцэл 2 цаг 34 минутын өмнө Tweet Хятадад тэг ковид бодлогод дургүйцсэн олон нийт нэгдэж, эсэргүүцэл илэрхийлэх болсон. Өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ эсэргүүцэл хүчээ авч, Хятадын олон хотод оршин суугчид цуглан ковидын эсрэг хатуу арга хэмжээг шүүмжлэн, эрх баригчдаа эсэргүүцсэн уриа лоозон хашгирч байв. Энэ эсэргүүцэл даваа гарагт шилжих шөнө хүртэл үргэлжилжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, олон нийтийн жагсаалд оролцогчдыг Хятадын цагдаагийнхан баривчилсаар байгаа аж. Хятадын нийслэл Бээжин, томоохон хот болох Шанхай, түүнчлэн Нанкин, Чэнду, Ухань зэрэг олон газарт ням гарагийн шөнө дунд хүртэл эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилжээ. Жагсаалд оролцогчид гудамжинд гарахдаа уриа лоозон барихын оронд хоосон цаас барин зогсож байсан аж. Энэ нь эрх баригчлдын тавьдаг цензурээс зайлсхийж байгаа хэрэг хэмээн ВВС агентлагийн сурвалжлагч онцолсон байна. Жагсаал цуглааны үеэр Хятадын хувьд нэн содон үзэгдэл ажиглагдсан бөгөөд зарим оролцогчид засгийн газраа шүүмжилж, Ши Жинпинийг огцрохыг шаарджээ. Энэ эсэргүүцэл Үрүмч хотод гарсан гал түймрийн дараа эрчтэйгээр дэгдсэн юм. Шинжаан Уйгурын Үрүмч хотод орон сууцанд гал гарч, 10 хүн амиа алдсаны дараа ковидын хязгаарлалтад бухимдаж байсан иргэд нэгдэн олон мянгуулаа жагсаал зохион байгуулсан байна. Жагсагчид гагцхүү ковидын хязгаарлалт, хатуу хөл хорионы улмаас гал гарах үед хүмүүс гэрээсээ гарч чадалгүй амиа алдсан гэж үзэж байгаа аж. Улмаар иргэд нэгдэн эсэргүүэх болсон тул ковидын хязгаарлалтуудыг сулруулахад бэлэн гэж Шинжаан-Уйгурын эрх баригчид даваа гарагт мэдэгджээ.
2022-11-29
улсынхаа нэрийг барьж зээл тусламж авч өөрсдөө цусалдаг төрийн сайд ноёд ичиг ичиг, өвгөдийн яс шороон доороо амрахгүй, сүнс нь гутаж дуусахгүй байгаа даа
2022-11-29
Яармагийн замын түгжрэлийг нэн яаралтай арилгах хэрэгтэй байна. Нэмж ийм том бөөгнөрөл, хүний урсгал нэмэхээр төлөвлөж байгаа бол замаа хамтад нь шийдвэрлэх юм байгаа биз дээ?!
2022-11-29