Ираны эрх баригчид шигшээ багийнхны ар гэрийнхэнд дарамт үзүүлж байна
2022-11-29 09:20

Иранд есдүгээр сараас эхлэн эсэргүүцэл дэгдэж, орон даяар эмх замбараагүй байдал үүссэн юм. Энэ үеэр олон хүн амиа алдаж, хэдэн мянган хүн баривчлагдаж, эрх баригчид жагсаалыг тараахын тулд хүч хэрэглэсэн. Эх оронд нь үүссэн энэ байдлыг эсэргүүцсэн Ираны шигшээ багийнхан Катарт тоглохын өмнө төрийн дууллаа дуулалгүй эсэргүүцлээ илэрхийлсэн нь олны анхаарлыг татаж байлаа. Тэдний энэ эсэргүүцэл нутагт нь байх ар гэрийнхэнд ноцтой үр дагавар дагуулж болзошгүй гэж ажиглагчид үзэж байв. 

 

Ажиглагчдын таамаглаж байсанчлан, Ираны шигшээ багийн ар гэрийнхэн эрх баригчдын зүгээс дарамт шахалттай нүүр тулаад эхэлжээ. CNN агентлагийн мэдээлснээр, Ираны шигшээ багийнхан  мягмар гарагт АНУ-ын шигшээ багтай хийх тоглолтын өмнө "биеэ зөв авч явахгүй бол" тэдний ар гэрийнхнийг шоронд хорино, тамлана хэмээн эрх баригчид сүрдүүлсэн гэнэ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Катарт аюулгүй албаны олон офицер ажиллаж, улсынхаа шигшээ багийн хөлбөмбөгчдийг ажиглаж байгаа аж. Мөн шигшээ багийнхныг байршлаа орхин явах, гадаадын иргэдтэй уулзахыг хоригложээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
АНУ хожигдчих гээд л бас нэг хор хутгаж байна даа дэлхийгээр нэг худлаа мэдээ цацаж тамирчдыг нь дарамтлах гээд л...Иран хожоосой билээ инээх юмсан...
2022-11-29
Зочин:
Хойд урд хөрш нар маань иранаас нээх дутахгүй
2022-11-29
Америк лугаа ардчилалгүй улс оронд ийм зүйл тохиолдоно.
2022-11-29
Зочин:
Хойд урд хөрш нар маань иранаас нээх дутахгүй