Хавайд дэлхийн хамгийн том галт уул сэргэжээ
2022-11-29 10:24

Хавайн арлууд дээр Мауна-Лоа галт уул сэргэжээ. Энэ галт уул дэлхийн хамгийн том идэвхтэй галт уулд тооцогддог бөгөөд сүүлийн 40 жилд анх удаа сэргэсэн талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Галт уулын лав одоогоор тогооноосоо халиагүй, уулын бэлээр амьдрах хүмүүст аюул учруулахгүй гэж нутгийн эрх баригчид мэдэгджээ. Гэвч нөхцөл байдал хурдацтайгаар өөрчлөгдөж болзошгүйг АНУ-ын Геологийн алба сэрэмжлүүлсэн байна.

 

Мауна-Лоа галт уул анх 1843 онд сэргэж байсан бөгөөд тухайн үед 33 удаагийн дэлбэрэлт болжээ. Харин хамгийн сүүлд Мауна-Лоа галт уул 1984 онд сэргэж, галт уулын лав Хило хотоос найман км зайд хүртэл урсаж байсан аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин