Хүчтэй цасан шуурганаар хоёр гэр нурж, 140 гаруй мал хорогджээ
2022-11-29 10:42

Энэ сарын 27 буюу өнгөрсөн ням гарагт болсон хүчтэй цасан шуурганы улмаас Увс аймагт хоёр гэр нурж, 140 гаруй мал хорогджээ. 

 

 

  • Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн “Цагаан чулуут” гэдэг газарэнэ сарын 27-ны өдөр 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 1 өрхийн 60 бог мал хорогдсон байна. 

  • Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Толийн хөх толгой” гэдэг газарэнэ сарын 27-ны өдрийн 23:30 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 1 өрхийн 75 хонь, 9 ямаа хорогдсон хорогджээ

  • Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн “Хөхийн-Эвэр”  гэдэг газар энэ сарын 27-ны өдрийн 16:00 цагийн орчим 14-16 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас  иргэн Э, Б нарын 5 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болжээ.

 

Эх сурвалж: ОБЕГ

Shuud.mn
Сонин хачин