Д.Доржнамжим олон улсын Кроссфитийн тэмцээнээс алтан медаль хүртлээ
2022-11-29 13:48

Тайланд улсын нийслэл Бангкок хотноо 2022 оны 11-р сарын 26, 27 өдрүүдэд зохион байгуулагдсан Bangkok Throwdown олон улсын Кроссфитийн тэмцээний эрэгтэй Элит ангилалд Ган Кроссфит клубын тамирчин Доржсэмбийн Доржнамжим тэргүүн байр эзэлж алтан медаль хүртлээ. Мөн тус клубын тамирчин Баяртын Марал-Эрдэнэ эмэгтэй Элит ангилалд, Норолхоосүрэнгийн Цэвэглхасран эрэгтэй Фитнесс ангилалд дэд байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн байна.

 

 

Хоёр өдрийн туршид зохион байгуулагдсан уг тэмцээнд манай тамирчид дэлхийн шилдэг тамирчидтай ширүүн өрсөлдөж ийнхүү эх орондоо ялалт авчирлаа. Манай тамирчид маргааш эх орондоо ирнэ.

 

Кроссфит нь хүндийн өргөлт, гимнастик гэх мэт хэд хэдэн спортын төрлийн элемент агуулсан, богино хугацаанд хүч, тэсвэр, хатуужил шаардсан, бүх насны хүмүүсийн сонирхлыг татаж буй спортын харьцангуй шинэ төрөл юм.

Shuud.mn
Сонин хачин