Бушуу туулай борвиндоо баастай
2022-11-30

Ямар нэг ажлыг яаруу давчуу хийснээс үүдэн дутуу дулимаг болохыг бушуу туулай борвиндоо бас баастай хэмээн зүйрлүүлдэг. Энэ үгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хандуулан хэлье. Сүүлийн үед парламентаар хэлэлцэж байгаа хуулийн төсөл бүрийн санаачлагчаар Х.Нямбаатар сайд ажиллаж байгаа гээд хэлчихвэл буруудахгүй. Өчигдөр Хууль зүй дотоод хэргийн сайд санаачлан өргөн барьсан хуулиа байнгын хорооны хуралдаанд танилцуулж, гишүүдийн шүүмжлэлд даруулав. Х.Нямбаатар сайдын хувьд хуулийн салбарыг толгойлдог ч энэ удаад Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг санаачлан парламентаар хэлэлцүүлж байна.

 

 

Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Төлөвлөгөө ёсоор бол Монгол Улс 2023 онд сая, 2024 онд 1,6 сая хүртэл жуулчин хүлээж авах гэнэ. Ингэхдээ аялал жуулчлалын салбарыг бие даасан санхүүгийн тогтвортой эх үүсвэрээр дэмжих зорилгоор “Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан” байгуулахаар төлөвлөжээ. Алдарт тусгай сангуудын тоог нэгээр нэмнэ гэсэн үг.

 

Тэгвэл энэ сан хэрхэн санхүүжих вэ? Энэ асуултад Х.Нямбаатар сайд хариулт өгч чадсангүй. Түүний зүгээс “Казиногийн онцгой албан татварын 5 хувь, Морин бооцоот уралдааны онцгой албан татварын 5 хувь, навигацийн орлогын 20 хувь, зөвшөөрлийн хураамж зэргээс сангийн орлого бүрдэнэ” хэмээн товчхон хариулт өгөв. Гэхдээ түүнд Казино, Морин бооцоот тоглоомоос хичнээн төгрөгийг татвар хураамж авч, сангаа хэрхэн өөд татах тухай тоо тооцоолол байсангүй.

 

Төсөлд тусгасан  навигацийн орлогын 20 хувийг САНД авах нь ч бүтэхгүй төлөвлөгөө байх магадлал өндөр. Учир нь МИАТ компани ирэх оны төсөвт навигациас 150 тэрбум олно гэж тооцсон. Энэ төлөвлөгөө биелэгдэх эсэх нь эргэлзээтэй цаг үед Х.Нямбаатар сайд уг орлогын 20 хувийг авах төсөл танилцуулав. Хэрэв хуулийн төсөл батлагдан гарахад Иргэний нисэхийн салбараа чирж унагаах эрсдэлтэйг ч гишүүдийн зүгээс хэлж байв.  Мөн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихдаа  Казино, морин бооцоот уралдаан болон төлбөрт тааварт тоглоомын хуулийн төслийг хамтатган оруулж ирээгүйг нь гишүүд шүүмжилж байв.

 

Уул уурхайгаас хэт хамааралтай Монголчуудын хувьд эдийн засгаа төрөлжүүлэх нь нэн тэргүүний шаардлага бий. Энэ хэрэгцээ шаардлагыг нөхөхөөр эдийн засгаа төрөлжүүлэхээр аялал жуулчлалын хуулийг шинэчлэн найруулахаар оруулж байгаа нь ч цагаа олсон арга хэмжээ. Гэвч эдийн засгийн тооцоололгүй, ирсэн жуулчдадаа юу үзүүлэх нь тодорхойгүй хуулийн төсөл парламентын босго давах нь. Нэг үгээр Монгол Улсад аялал жуулчлалын хөрс суурийг бэлдэхэд Х.Нямбаатар сайдын боловсруулсан хуулийн төсөл тус болно гэдэг нь эргэлзээ дагуулж эхэллээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Хуулийг толгойндоо орсон болгон хуулийн төсөл бичээд мөнгө аваад байдаг уралдаан УИХ-ын гишүүд нөхдөд байж болохгүй.салвар газар эрдэмтэн мэргэдээсээ давж ярьж бичиж гүйгээд хууль гаргаж чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохгүй шүү эрхэм гишүүд минь
2022-12-01
Зочин:
ХУУЛЬ санаачилсны мөнгө авдаг болохоор энэ мөнгөгд шунаж бушуу туулай бориндоо баастайн үлгэрээр тооцоогүй зүйл хийж байна уу?!
2022-12-01
Хог шаар
2022-12-01
mgl hyyhen:
juulchind zoriulj oordsiin yne tseniig buuruulj bolohgui, zygeer l baigald irj taiwan mongo, amidaral harhad ted hysdeg. Casino mosino geed buzar busarmagiig oruulah hereggeui, casinod dontogchid oorsdoo harid ochij toglo
2022-12-01
Юун 1-1.6 сая жуулчин бэ?? 400 сая шүү. ЕС-ынхаа хэлснийг эсэргүүцээд байгаа юм уу?
2022-11-30
kkkk:
Ямарч байсан казиногийн хуулиа баталж ГХО оруулах туйлын ЗӨВ. ОРЖ ИРЭЭД ҮЙЛ АЖИЛГАА ЯВУУЛАХ барилга байшин барихад нь бүх талын зөвшөөрөлөө ГАцааж хахуул нэхэж тэнэгтвэл НҮДНИЙ БУЛАЙ хөгөө ЧИРЖ БҮР МӨСӨН ЗУГТАЖ ӨРӨНД орно шү.СИНГАПУР УЛС гадны ХО дэмжээд ийм сайхан хөгжилд хүрсэн, ИТГЭЛ маш чухал. ДАРААГИЙН ГХО нар хардаг
2022-11-30
kkkk:
ИРСЭН ЖУУЛЧИНД ЮУ үзүүлэх вэ гэж ЧИНзориг юун балай юм яриад бга.Жуулчин буудалдаа хэвтнэ үү, гадуур тэнэнэ үү, Хөдөө, хотоор явна уу,Казиногоо тоглоно уу , Хүүхэн эргүүлнэ үү,Музэй кино концэрто үзнэ үү хэнд ч хамаагүй, ТЭР хүний асуудал.ХҮЧээр юм үзүүлэх гд бгаа юмуу..
2022-11-30
Гэр хорооллын тогны шөнийн хөнгөлөлтийн шийдвэрийг хурдан албажуулаад гаргачихаач. Танай яаманд хүлээгдээд байна гэнэ. Шөнийн үйлдвэрлэсэн илүүдэл тогоо орос руу үнэгүй шахуу гаргаад л байгаа биз дээ. Нэг шөнө ч алдмааргүй байна
2022-11-30