Монголд шатахууны үнэ буурахгүй
2022-11-30 09:25

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ байнга хэлбэлзэж буй. Коронавирусийн халдвартай тэмцэх хатуу хязгаарлалтуудыг эсэргүүцсэн хятадууд олон хотод эсэргүүцлийн жагсаал хийж, үймээн дэгдээсэн нь газрын тосны үнэд нөлөөлөв. Хятадуудын тэмцлээс үүдэн газрын тосны үнэ буурсан бөгөөд цаашид ч өсөлт үзүүлэхгүйг олон улсын шинжээчид хэлж байна. Сингапур дахь  ING Groep NV групптийн түүхий эдийн зах зээлийг хариуцагч Уоррен Паттерсон "Газрын тосны зах зээлийн ирээдүй таатай байхгүй нь” гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл газрын тосны үнэ нь өсөхгүй, харин ч буурахгүй төлөвтэй гэсэн үг.

 

 

Гэвч Монголд газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурахгүй. Гадаад зах зээлээс шууд хамааралтайгаас нь үзвэл манайд шатахууны үнэ дагаад буурах учиртай. Харамсалтай нь зах зээлээс нь гажуудуулж, төрөөс шатахууны үнийг албадан барьсан учраас буурах боломжгүй. Товчхондоо зах зээлийн зарчмаараа биш төрийн бодлогоор явна гэсэн үг. Хэрвээ газрын тосны бүтээгдэхүүний үнийг чөлөөлсөн бол зах зээлээ дагаад өсөж, буурах байлаа.

 

Манай улсад шатахууны үнэ зах зээлийн зарчмаар буурахгүйн бас нэг шалтгаан нь валютын ханш. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш 3500 руу тэмүүлж, байнгын өсөлттэй байна. Валютын ханшийг алдаж, төгрөг унасан энэ үед шатахуун импортлогчид ашгаас илүү алдагдал хүлээж буй. Гадаад зах зээлд өртөг тогтвортой байж бүр буурлаа ч төгрөг рүү шилжүүлэхэд таатай дүн гарахгүй.

 

Үнэ ханшаас урьдаж манайд нөөцийн хомстол нүүрлэж, эдийн засгийн гол хөдөлгөгч хүчнүүд зогсоход хүрээд байна. Монголчуудыг дулааны нүүрсээр хангадаг гурван гол уурхайн нэг Шарын голын уурхай дизель түлшний хоёр хоногийн нөөцтэй үлдсэн мэдээлэл бий. Улсын нөөцөөс нэг вагон түлш авч, тав хоногийн нөөцтэй болсон мэдээллийг уурхайн удирдлага өгч байна. Багануур, Шивээ Овоод дизель түлшний тасалдал үүсэж, улсын нөөцөөс нийлүүлэхээр болж.

 

Энэ бол нийлүүлэлт, үнэ ханшийн хувьд зуун хувь гадаад зах зээлээс хамааралтай манай улс зовлон. Газрын тосны үйлдвэрийг улстөржүүлж, өнө удаан жил гацаагаагүй байсан бол, бүтээгдэхүүний үнэ ханшийг зах зээлийн зарчмаар явуулсан бол  нөхцөл байдал өнөөгийнхөөс огт өөр байх байсан.

 

Даахгүй нохой булуу хураахын нэрээр хийхгүй, чадахгүй атлаа бүгд рүү гар, хошуу дүрдэг улстөрчид, төрийн гайг улсаараа эдэлж байгаа нь энэ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
чадваргүй хүмүүс улс удирдаж байгаа биш угаасаа хятдад урваж монголыг сөнөөж монголын ард түмнийг устгах зорилготой ардчилосан нам монголыг сөнөөж байна. монголын үйлдвэрүүдийг хааж техникийг нь хятдад өгч монгол сүйрч хятад хөгжсөн. задлаал дууриалгаад хийчихнэ ядах юм байхгүй шд. ажлаас олон хүн халж цомхотгол гэдэг харгис юм хийж нийтээрээ орлогогүй мөнгөгүй болж ядуурсан. бас хятад бараа оруулж ирж олон хүн хордож үхсэн. ардчилсан нам бол юм л бол хятдуудад ашигтай монголд хортой юм болгоныг хийж ирсэн .
2022-12-07
анхнаасаа улс төрчдийг нийтээрээ хянадаг байнга мөрдөж харддаг байсан бол бүх нүүрс алтны орлогыг 3 саяулхнаа хувааж аваад байсан бол өдийд бид катар шиг бүх иргэн нь тэрбумтан байх байлаа.
2022-12-07
Blank Atm Card Hack For Sale +393512615163:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. What'sApp Contact : +393512615163 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The WorldWide. Order Your Blank ATM Card Now. Email Address : carolblankatmcard@gmail.com Hangout Contact : carolblankatmcard@gmail.com What'sApp Contact : +393512615163 I Also Contacted The Dark Web Blank ATM Cards Company. (The Official Automatic Teller Machine) I Also Order An Automatic Blank ATM Card. They Ask For Payment And I Sent $2,800USD To The Dark Web Blank ATM Cards Company Through Bitcoin. They Also Sent Me The Automatic Blank ATM Card. I Have Used It To Get $90,000 USD. I Order The Blank ATM Card That Has The Limit Withdraw Of $20,000 Daily. The Dark Web Is Selling Out An Automatic Blank ATM Cards To Every Interested Buyers All Over The World Wide.
2022-12-01