Ким Кардашьян, Канье Уэст нар гэрлэлтээ цуцлуулжээ
2022-11-30

Америкийн реалити-шоуны од Ким Кардашьян, реппер Канье Уэст нар гэрлэлтээ цуцлуулах тохиролцоонд хүрсэн тухай хоёр талын төлөөлөгчид мэдэгджээ. 

 

Асуудлаа шийдэхийн тулд Ким Кардашьян өмгөөлөгч хөлсөлсөн тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. Сүүлийн үед тэрбээр сүйн бөгжөө зүүхээ больж, Канье Уэст баярын өдрүүдийг гэр бүлийхэнтэйгээ бус Вайоминг дахь гэртээ өнгөрүүлэх болсон нь олны анхаарлыг татжээ.


Калабасас хот дахь 60 орчим сая ам.доллароор худалдан авсан байшингаа Ким өөртөө болон хүүхдүүддээ үлдээхийг хүссэн нь хосуудын маргах гол шалтгаан болжээ. Энэ асуудлаар хосууд өмнө нь хэд хэдэн удаа маргаж байсныг эх сурвалжууд цохон тэмдэглэв. 

 

Өдгөө дөрвөн хүүхэдтэй Ким Кардашьян, Канье Уэст нар 2014 онд гэрлэлтээ батлуулсан юм.
 

Shuud.mn
Сонин хачин